АНУ-ын Ерөнхийлөгч Кеннедигийн илтгэл
Дэд ерөнхийлөгч Жонсон, эрхэм Конгрессийн тэргүүн, эрхэм Ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч Эйзенхауэр, Ерөнхийлөгч Трумэн, хүндэт Санваартан, эх орон нэгт иргэд ээ:
Өнөөдөр бид намын ялалтыг биш, төгсгөл төдийгүй, эхлэлийг билгэдсэн, шинэчлэл төдийгүй өөрчлөлтийг урин дуудсан эрх чөлөө ялсан ялалтыг тэмдэглэж байна. Учир нь би та нарын өмнө болон Төгс хүчит Бурханыхаа өмнө бидний өвөг дээдэс бараг зуун далан тав орчим жилийн өмнө тунхагласан яг тэрхүү албан ёсны тангаргийг өчсөн билээ.
Дэлхий ертөнц өнөө үед ихээхэн өөр болжээ. Хүн өөрийн мөхөс гарт хүн төрөлхтний зүдүү байдлын төдийгүй ...