P2009-12-15 - Амжилтаар цангадаг хүний мөрдөх дүрэм

-          ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.

-          Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг тайван хандах чадвар.

-          Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт хичээж, “хайлж” дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс дургүй байдаг.

-          Бүх ажил, эд зүйлс чинь дэс дараалал, эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаашууд олхуйц, бүх зүйлс чинь өөрийн гэсэн тогтсон байршилтай байх.

-          өөрийн гэсэн зарчим, хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь, дэглэм байхгүй бол нэг ч ажил урагшаа ахихгүй.

-          өөрөө хийж чадах зүйлийг бусдаар хийлгэх хэрэггүй.хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал үргэлж араас нь санаа тавьж сурах.

-          Хэлсэн үгэндээ хүрэх.хийж чадахгүй ажлаа амлах хэрэггүй. Нэгэнт амалсан л бол хийх.

-          Том, өргөн хүрээний ажил амжуулхыг хүсч л байгаа бол хэвлэл, мэдээлэлд мөнгө татах хэрэггүй.

-          Эрсдэл ихтэй өгөөж ихтэй ажлын хойноос улайран хөөцөлдсөнөөс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа үр.

-          Ганц зүйлд бүх мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж болохгүй.

-          Хүчээ төвлөрүүлэх. Энэ бол ямар ч ажилд үйлчилдэг хууль. Хийе гэсэн зүйлдээ үнэхээр хүчээ дайчлан анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хүн ийш тийш, хагас дутуу хүчээ тарамдаж байгаа хүнээс ямагт илүү үр дүнд хүрдэг.сайн чаддаг зүйлийнхээ араас амжилтанд хүртлээ ажилла.

-          Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар та шаардлага тавьж чаддаг, эргүүлээд хариуцлага тооцож чадах тийм л хүнийг ажилд ав. Хамаатан садан гэр бүлийнхэн хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдүгээрт тавьж чаддаггүй.

-          өмнө нь таны найз, нөхдийн удирдлага дор ажиллаж байсан хүнийг ажилд хэзээ ч битгий ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар байх болно.

-          Тодорхой, тов тодорхой ярьж сурах.

-          Хэзээ ч юу ч хийхгүй, зүгээр сууж болохгүй.

-          Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх.

-          Ямар ч маргааны үед шууд хамааралгүйасуудлуудыг сөхөхгүйгээр “зөв” маргалдаж чаддаг байх.

-          Хэрэгцээтэй зүйлсээ үргэлж тэмдэглэж авч байх.

-          Бүх ажил үргэлж итгэлцэл дээр явагдаж байдаг.хэн нэгэнд ямар нэг ажил, үүрэг даалгасан бол итгэлээ бас хамт өгч байх.

-          Ямар ч зүйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах.үрэлгэн, үр ашиггүй, хэрэггүй зүйлсийг ялгаж харж сурах. Байж чадах хэмжээнээсээ доогуур амьдрах нь дээгүүр амьдарснаас ямагт дээр гэдэг.

-           

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-01-12 -

Бичсэн: director
амжилтанд хүрэхийн тулд баг чухал үүрэг гүйцэтгэдэг болохоор сайн баг бүрдүүлэхийн тулд өөрөө хувийн зохион байгуулалт маш сайн байх хэрэгтэй. гоё шүү
Бичлэг

P2010-01-12 -

Бичсэн: g84
Алдар гавьяа аюулаар цангадаг,... адилхан хоёр нэр төртэй үйлсийн аль биелүүлэхэд төвөгтэй нь л бидэнд илүү сэтгэгдэл төрүүлдэг...

бусдын хувьд боломжгүй гэж шууд ойлгогддог зүйлс надад боломж өгдөг. мянган долларын ажилд орох хэцүү гэж боддогоос хүмүүс хөдөлмөрийн биржид 200 мянган төгрөгийн ажилд орох санал өгдөг. гэтэл массаараа энэ тухай жил бодолтой байдгаас амьдралд хүрэхгүй цалингийн төлөөх тэмцэл арай хангалуун түвшнийхөөс 50 дахин их байдаг байна...

"Амжилтад хүрч чаддаггүй хүмүүсийн шалтгаан" гэсэн сэдвийн тухай би огтхон ч боддоггүй. бичлэгийнх нь ихэнхийг уншлаа үүнийг харин уншихгүй. үүний тухай бодож бас тайлбар хийж чадаж байгаа хүмүүс амжилт гаргадаггүй юм. учир шалтгааныг олж тайлбар хийсэн хэн ч түүнд итгэж, тэр зан минь намайг гацааж,... ийм зуршлаасаа болоод би амжилтад хүрэхгүй гэж итгэдэг..хэзээ ч нэг хором ч энэ тухай би бодохгүй.... нөгөөтээгүүр бид үргэлж аль нэг институтийн гаргасан заавар алдартны мөрдлөгөөр амьдрахгүй энэ бол сармагчин эсвэл бүр өчүүхэн хүний л хийх ажил. харин үүний орон санал солилцож болох юм. урьд радиогоор амжилтад хүргэдэг, амжилтын эзэн болсон Ганди тэргүүтэй хүмүүсийн амьдралын хэмнэлийг 22 ишлэл уншдаг байлаа. надад тэр таалагддаг байсан гэвч би тэдгээрийг заримыг нь ижил заримыг нь эсрэгээр нь өөртөө нэгэнт нээчихсэн байсан тул бусдыг дуурайж алдрыг олохыг хүсээгүй... удахгүй сайхан дурлах тухай заавраар залуучууд танилцаж, нэгнийгээ магтаж сэтгэлээ илчлэх бий дээ гэж бодогдох боллоо... залуусаа чөмөг дундрам хөдөлмөр дундаас өөрийнхөө тархины шүүсийг уудалж бусдыг ундаалцагаая
Бичлэг

P2009-12-15 - hi

Бичсэн: mbg (зочин)
Сайн байна. Иймэрхүү блог хөтөлж сурах хэрэгтэй. Үндсэн толгойн үгэн дунд алдаа байна засаарай. Болж өгвөл завсаргүй хөтөлж бай. Сэдвийг дэндүү олон төрөл болгож болохгүй хэдэн төрөл дээр тууштай хий. ирмэх ирмэх ярзайтал инээх
Бичлэг



:-)
 
xaax