2010-03-23

АНУ-ын Ерөнхийлөгч Кеннедигийн илтгэл

Дэд ерөнхийлөгч Жонсон, эрхэм Конгрессийн тэргүүн, эрхэм Ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч Эйзенхауэр, Ерөнхийлөгч Трумэн, хүндэт Санваартан, эх орон нэгт иргэд ээ:

Өнөөдөр бид намын ялалтыг биш, төгсгөл төдийгүй, эхлэлийг билгэдсэн, шинэчлэл төдийгүй өөрчлөлтийг урин дуудсан эрх чөлөө ялсан ялалтыг тэмдэглэж байна. Учир нь би та нарын өмнө болон Төгс хүчит Бурханыхаа өмнө бидний өвөг дээдэс бараг зуун далан тав орчим жилийн өмнө тунхагласан яг тэрхүү албан ёсны тангаргийг өчсөн билээ.

 

Дэлхий ертөнц өнөө үед ихээхэн өөр болжээ. Хүн өөрийн мөхөс гарт хүн төрөлхтний зүдүү байдлын төдийгүй ...

2010-03-23

Монголд бизнес хийх боломж

Сайн байцгаана уу? залуучуудаа би өөрийнхөө хүндэлж явдаг Үйлдвэрчний эвлэлийн Фэнг Шү гэдгээр сайн мэдэх Ганбаатарын Улаанбаатар пахласед уншсан лекцийг хүргэж байна.
     Хамтдаа UB palace-ийн энэ залыг дүүргэж, чин сэтгэлээсээ ярих энэ мөчийг би маш олон жил мөрөөдсөн. Хүсэж эрмэлзэж харь орныг зорьж байсан тэр зорилго минь биелж өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Эдийн засаг гэдэг бол хүчний төвлөрөл юм. Миний багш
эдийн засаг гэдэг бол эдийн засгийн номонд бичигдсэн зүйлсийг хэлнэ гэж хэлж байсан. Энэ бол хамгийн зөв тодорхойлолт юм. Эдийн засаг гэдэг  ойлголтыг...

2010-01-10

Бие хүний сэтгэл зүй

Темперамент-шингэний холиц /латин/

Пифаграт анхны оролдого хийсэн. Хүний биед байгаа шингэний хэмжээгээр              

тайлбарлахыг оролдсон.

Хүний биед Chole-цөс /шар/ хөдөлгөөнтэй, зөрүүд, эв хавгүй, догшин

sangus-цус нүүр нь баясгалантай, нүд нь цовоо

Flegma-салс дүнсгэр, буурь, суурьтай

Melanos chole-цөс/хар/ гажууд, зожиг

 

Холерик-сайн тал нь тэсвэр тэвчээр сайн, түргэн авхаалжтай, шударга, сэтгэлийн хөдөлгөөнтэй, темп сайн, эрч хүчээ дайчлан хийдэг, дайчин, тууштай.

Сул тал нь шаралхуу, эв олохдоо муу /харилцаанд нөхцөл байдалд амархан зохицдоггүй, зөрүүд, өөрийнхөөрөө,...

2010-01-10

Хувцаслах соёл

 

     Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.

Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно.

Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн,...

2010-01-10

Зөв мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

Заавал мэргэжил эзэмших ёстой юу?, мэргэжилгүй бол чи ажилд авах юм уу тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга ш дээ.  Гэсэн яриа хаа сайгүй тэнүүлчилнэ.

            Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү дээ тэгээд л гутлаа чирч гудамж метрлэх болно тэрний оронд аль нэг дээд сургуульд тоо бөглөж явсан дээр байх гэж хэн хүнгүй боддог болсон.

Тэр дундаа сүүлийн жилүүдэд ЕБС-ийг жилдээ улсын хэмжээнд төгсөж байгаа хүүхдүүдийн……..нь дээд сургуулийн хаалга татаж байна. Харин ямар мэргэжилээр аль сургуульд орж байгаагаа тухайн үедээ төдийлөн ойлгоогүй. Мөн чанартаа ойлго...

2010-01-10

Газар шороо минь… Гал голомт минь…

Хэрвээ урсах ну­лимс­тай­ сан бол уйлж байгаа даа газар шороо минь. Бvр эхэр татан мэгшvvлж ч байгаа болов уу. Хөөрхий дөө, хө­рөн­гө мөнгөөр хахаж цацсан, бяр чадлаа багтааж ядсан баячуудын хvчит техникт элгээ цөм­лvvлж, голоо гог­дуулж байгаа эх орон минь.

Харийн орны зах дээр Мон­голынх хэмээн цоллуулж эрээн цаас болон худалдаг­даж байгаа газар шороо минь. Монгол Улс мандан бадарч ч байсан, уруудан доройтож ч явсан. Монголын аль л эрдэм ча­далтай хөвгvvд харийн гvрэнд амь насаа алдаж байсан. Тэглээ гээд газар шороогоо харийн улсад ху­далдаж яваа­гvй. Алга да­рамхан газрын төлөө а...

2010-01-10

Эвий, хонгор vрс минь

Дөрөвдvгээр ангид сурдаг хоёр жаал хvv хамтдаа vхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа хөтлөлцөөд гvйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ. "Миний аав намайг дарамтлаад байдаг. Бас аймаар зоддог. Ээж маань ч ирэхгvй юм. Өвөө маань нас барчихсан. Надад хайртай хvн энэ дэлхий дээр байхгvй. Би амиа хорлоно" гэж нэг нь нөгөөдөө шивнэхэд борхон хацар дээгvvр нь гомдлын нулимс бөмбөрч байлаа. Сайн найзынхаа гомдлын vгийг сонсоод "Надад ч аав, ээж байхгvй. Тэр хоёр аль хэдийнэ салчи...

2010-01-10

Кино урлаг

Хүн төрөлхтөний техникийн хөгжил сүүлийн зуун жилд санаанд оромгүйгээр хурдацтай хөгжсөн бөгөөд хүн бүрийг байлдан дагуулсан нилээн том ололт нь кино урлаг юм. Кино урлаг үүссэний дараагаар телевизор бүтээгдэж улам эрч хүчээ аван хөгжсөн байна. Сүүлийн хагас зуун жил кино урлагыг бид шимтэн үзэж сонирхож байгаа боловч хүн бүрийн чөлөөт цагаараа хийх дуртай зүйлийн нэг яахын аргагүй мөн хэвээрээ байсаар байна. Кино урлаг хёр төрлөөр хөгжиж иржээ.

1.    Коммершил

2.   Арт /андарграунд/

Хүний хэрэгцээнд тохирсон эсвэл олон нийтэд түгээмэл хэрэглэгдэх болсон зүйлийг дагаад шинэ ажлын байр шинэ...

2010-01-10

Нэрийн хуудас

Ажил хэрэгч хүмүүсийн хоорондын харилцааны салшгүй нэгэн хэсэг бол нэрийн хуудас юм. Түүнийг дэлхий нийтээр эдийн засаг, улс төр, соёл урлагийн бүхий л түвшинд өргөн хэрэглэж байна. Нэрийн хуудсыг хувийн болон албаны эчнээ харьцаа бий болгох, тухайн хүний товч танилцуулга, тодорхойлолт, зуучлах бичиг, урилга, бэлэг дурсгалын хэлбэрээр ашиглах бөгөөд мөн баяр хүргэх, эмгэнэл илэрхийлэх, болзоо товлох зэргээр ч хэрэглэдэг ёс бий.

          Нэрийн хуудас нь харьцангуй зардал багатай ч үр дүн сайтай зар сурталчилгааны нэг хэлбэр тул таны бизнесийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзвэл зохино. Таны н...

2010-01-10

7000 ЖИЛИЙН ТЭРТЭЭ ШӨНИЙН ТЭНГЭРТ ХОЁР САР БАЙЖ

Сар бол манай дэлхийн ганц дагуул биш ажээ. Эрт үеийн домогт газар дээр сансрын биет унасан тухай мэдээ байдаг. Зарим судлаачид үүнтэй холбогдуулан домогт Атлантидын нууцын таамаглал хэмээн үздэг. Аргентины хойд хэсэгт Кампо-Дель-Сьело “Тэнгэрийн талбай” хэмээх дүүрэг бий. Энэ нэр нь уг дүүрэгт тэнгэрээс хачирхалтай галт бөмбөлөг унасан тухай эртний индианчуудын домгийн үнэнийг батлах аж. Хуучны сурвалж бичигт Испданичуудыг Кампо-Дель-Сьело-гоос том хэмжээний хэсэг төмөр олж түүгээр сэлэм жад хийж байсан тухай бичжээ. 1576 онд Эрман мексика де Мирваль гэгч Испани хүн Санта-Фе-ээс хойш ...