P2010-01-10 - Эвий, хонгор vрс минь

Дөрөвдvгээр ангид сурдаг хоёр жаал хvv хамтдаа vхэхээр шийджээ. Хатсан боорцгоо хувааж идээд гэр хорооллынхоо тоост гудамжинд шороо манартал хөлбөмбөг өшиглөн наадаж, сургуульдаа хамтдаа хөтлөлцөөд гvйж явсан хоёр найз гэнэтхэн амиа хорлохоор тохиролцож гэнэ. "Миний аав намайг дарамтлаад байдаг. Бас аймаар зоддог. Ээж маань ч ирэхгvй юм. Өвөө маань нас барчихсан. Надад хайртай хvн энэ дэлхий дээр байхгvй. Би амиа хорлоно" гэж нэг нь нөгөөдөө шивнэхэд борхон хацар дээгvvр нь гомдлын нулимс бөмбөрч байлаа. Сайн найзынхаа гомдлын vгийг сонсоод "Надад ч аав, ээж байхгvй. Тэр хоёр аль хэдийнэ салчихсан. Надтай хамт амьдарч байгаа эмээ миний эмээ биш шvv дээ. Аав, ээж хоёр ерөөсөө ирдэггvй. Надад ч хайртай хvн байхгvй. Хоёулаа адилхан юм байна. Би чиний найз юм чинь чамтай хамт vхье." гээд саарьтаж халтартсан гараараа найзынхаа нулимсыг арчив. Аравхан настай хоёр хvv ийн ярилцаад хvний хорвоогоос хамтдаа буцахаар шийдэж эзэнгvй айлын хашуу руу орж байшин дээр авиран гарав. Хоолойгоо боож амиа хорлохоор шийдсэн тэдний гарт мяндсан цагаан утас нэжгээд байлаа. Байшингийн хөндлөвч модноос утсаа уяад хоолойдоо углав. Нээг, хоёрын, гурав аа… Vсэрчихлээ. Азаар нэгнийх нь хоолойд боосон утас даалгvй тасарч хvv газарт ойчив. Эргээд хартал найзынх нь хөл агаарт сарвалзаж хоолойд угласан мяндсан утас улам чивчирч царай нь минчийн хvрэнтэж байлаа. Хvv найзынхаа хөлөөс нь дээш өргөж "Миний найзаа битгий vхээч ээ, яанаа авраарай, миний найз vхлээ ш дээ" гэж тэнхээ мэдэн орилон уйлахад хажуу айлын залуу гvйж ирэн утсыг таслан хvvг буулган аваад тvргэн тусламж дууджээ. Хоолой нь боогдсон хvv ухаангvй эмнэлэгт хvргэгдэж найзыгаа vхэх гэж тарчлан тийчилж байхыг харсан хvv шоконд орон яахаа ч мэдэхгvй уйлан хайлсаар цагдаагийн босго алхав… Энэ бол ердөө хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дvvрэгт болсон явдал. Уг нь тэдний насанд хичээлээсээ ирэнгvvтээ цvнхээ шидчихээд л өдөржин эрхэлж наадаад, орой ээж ааваараа гуйлгуулан байж хоолоо идээд зурагт vзэж байгаад нам унтдаггvй сэн билvv. Тэдний насанд ангийнхаа хөөрхөн охидыг өдөж vснээс нь чангаан бахируулж дэггvйтдэггvй билvv. Гэтэл хоёул хоёулаа амиа хорлох гэж байхыг бодоход энэ хорвоод яасан их гомдоо вэ. Хэн тэднийг ингэтэл нь гомдоож орхив. Хоёр өөр газарт төрж, хоёр өөр амьдралаар амьдарсан ч тэдний зовлон нэг байлаа. Хэн хэнийх нь аав ээж салж, тусдаа амьдардаг юм байна. Хоёулаа эмээ өвөөгийндөө байдаг. Одоо эмнэлэгт байгаа хvv нь аавынхаа ээж, аав хоёр дээр байдаг бөгөөд өвөө нь нас бараад 49 хоног нь ч өнгөрөөгvй байна. Ээж нь хөдөө байдаг болохоор хvvтэйгээ уулзалгvй уджээ. Аав нь ч хөдөө ажилладаг болохоор төдийлөн санаа тавьж чаддаггvй бололтой юм. Сvvлийн vед хичээлээ ганц нэг таслаад байсан болохоор энэ талаар нь багш нь эмээд нь хэлсэн аж. Харин аав нь тvvнийг нь сонсчихоод хvvгээ загнасан юмдаг уу даа. Тэгээд л хvv амиа хорлохоор шийджээ. Харин тvvний найз нь аавынхаа ээжийн эгчтэй хамт амьдардаг. Аав, ээж нь хэдийнэ салсан болохоор хvvгээ гэж ирдэггvй гэнэ. Хоёр хvv хоёулаа л "Тийм амттан аваад өгөөч" гэх юмуу эсвэл "Ориг пvvз өмсөх сөн" гэх мэтийн тэдний vеийн хvvхдvvдийн дунд нийтлэг байдаг хvсэл мөрөөдлөө хэлж эрхэлж нялхрах хvнгvй өнчин дутуугийн зовлон эдэлж явжээ. Хоёр жилийн өмнө Хан-Уул дvvрэгт хойд аавдаа байнга зодуулж доромжлуулдаг байсан жаалхан хvv гэрийнхээ паарнаас өөрийгөө боож амиа хорлож билээ. Өнчин хvvгээ дагуулаад амьдрахын эрхээр харгис хатуу эрийн нөмөрт хоргодож явсан ээждээ хvv нь "Ээжээ би таныг өрөвдөж байгаа учраас vхэхээр шийдлээ. Та надаас болж аавтай дандаа зодолддог шvv дээ." гэсэн гэрээслэл vлдээгээд өчvvхэн биедээ ахадсан хорвоогийн зовлонгоос өөрийгөө гэтэлгэсэн байсан. Ээжийгээ хайрлаж vхлийг сонгосон хvvгийнх нь амь насыг төр нэхэж хойд эцгийг нь шvvх vед эхийн амнаас "Би гомдолгvй ээ" гэсэн vг унаж ээжтэй, vртэй бvхний зvрхийг цоо хатгаж билээ. Халуун хэвлээсээ унагаж амьдрал бэлэглэсэн vрээ алдчихаад хар элгийн эр өмөөрч зогссон эхийн сэтгэл шиг хатуу юм энэ орчлонд байдаггvй юм билээ. Бас Хөвсгөл аймагт сураггvй алга болсон жаахан хvvг эрлийн групп газар сайгvй хайж, олчих санаатай өдөр шөнөгvй мацаж явахад нь "Гомдолгvй ээ, одоо эрлээ зогсоо, зогсоо" гэж хэлэх эх хvн бас байсан л юм. Нөгөө "….Хvний нvдэнд бол хөгцтэй хад шиг толгойтой Хөгшин муу хvv минь Ижийнхээ нvдэнд бол Манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан vр минь …" гэж шvлэглэдэгсэн яалаа. Эх vрийн цагаан сvvгээр хэлхсэн нандин холбоо, эцэг эхийн элбэрэл хайрыг зөвхөн шvлэг найраг, vлгэр домогт vлдээмээргvй байна. Хөдөө алт ухахаар явахдаа гурван жаахан хvvхдээ гэртээ нь vлдээгээд долоо хоног сураггvй алга болчихоод эргээд ирэхэд нь хvvхдvvд нь өлссөндөө зурагтаа ломбардад тавиад талх боов авч идсэний төлөө зодож гэмтээсэн байсан. Ханьдаа хаягдсан эх долоон настай хvvгээ дагуулаад чинээлэг айлын хаяа бараадаж vнээг нь сааж өгөөд ам хөдөлгөх төдий амь зууж байхад нь баян айлын чадуу залуу өөдөсхөн тэр нялх амьтныг хэрцгийгээр зодож жалганд аваачаад булчихсан байсан. Ганцхан сарын дараа сургуульд орно гээд ээжээсээ цvнх авч өгөхийг гуйж байсан хvvгийн сvнс хэрцгий залуугийн гарыг цусаараа мялаагаад энэ орчлонд, энэ хvмvvст гомдон гомдон одсон биз. Амьдрал хэцvv байгаа, бvгдээрээ мэднэ. Энэ бол хэсэгхэн хэдэн хvмvvст биш хамаг Монголд ирсэн vvрвэл зохих лай. Бултаараа л зовж, өлсөж, хэцvv vеэс гарах гэж эрвийх дэрвийхээрээ ажиллаж тэмvvлж байгаа. Тэглээ гээд энхрий vрсээ хайхрахгvй хаяж, амь насыг нь бvрэлгэж болно гэж vv. Амьдралын зовлон бэрхшээл бидний хvнлэг сэтгэл хайр энэрлийг ховх сороод хаячихсан юм гэж vv. Хvvхдvvдийнхээ мөрөөдлийг чих тавин чагнаж, цаг гарган ярилцаж гэнэн хонгор хvслийг нь сонсч суух завыг энэ нийгэм бас ижий аав та биднээс булаагаад авчихсан юмуу. Хэдэн жилийн өмнө дэрсхэн хоёр хvv Америк хэмээх мөрөөдлийн оронд очих хvсэлдээ хөтлөгдөн онгоцны дугуйны хавхлагт нуугдаж суугаад амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч билээ. Хэрвээ тэдний Америк гэдэг оронд очихын тулд нуугдаж нисээд явчихаж болно гэсэн гэнэхэн мөрөөдлийг нь хэн нэгэн сонссон бол хаанаас тийм хэрэг гарах билээ дээ. …Хvv ээжээсээ Бэтмэний хувцас авч өгөхийг гуйжээ. Тас хар нөмрөг нvдний хаалтаар гоёсон нисдэг Бэтмэн зургаахан настай хvvгийн мөрөөдөл байв. Удаан гуйлгасны эцэст ээж нь хvссэн зvйлийг нь авч өгчээ. Гоё хувцсаа өмсөж баярлаж хөөрсөн хvv хоолоо хийж байсан ээжийнхээ дэргэд ирээд "Ээжээ, ээжээ энэ Бэтмэний хувцсыг өмсөхөөр нисдэг тиймээ" гэхэд нь хийж байгаа ажилдаа тvvртсэн эх "Тиймээ, миний хvv" гээд хэлчихэж. Зуны халуунд онгорхой байсан тагтны хаалгаар хvv нь гvйж гармагцаа доошоо vсэрч орхих нь тэр. Найман давхарын тагтнаас vсэрсэн тэр бяцхан амьтныг гэгээн мөрөөдөл нь ийнхvv бурхны оронд авч одох нь тэр. Хvvдээ хайртай, хvvгээ эрхлvvлдэг залуу эх vрийнхээ хойноос энэлэн шаналсаар төдөлгvй галзуурч эмнэлэгт хvргэгдсэн гэнэ билээ. Энэ мэтийн зvрх зvсэм явдал дэндvv олон. Хvvхдvvд хаана л бол хаана нvд vзvvрлэгдэж байгаа жишээг хэн маань ч харж болно. Микроавтобусанд хvvхэд суулгахгvй гээд харанхуй болсон хойно буудал дээр торойтол нь орхиод давхиж одно. Гоёмсог сайхан орд харш хотоор нэг сvндэрлэвч хvvхдийн тоглоомын талбай нvдний гэм. Баар, ресторан, дэлгvvр хоршоо олон боловч хvvхдэд зориулсан нь хуруу дарам. Сайд ноёд өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь төсөвлөн халгиж цалгивч хvvхдийн төлөө юу ч vл зориулна. Тэгсэн атлаа бvгдээрээ хvvхэдтэй. Эрээн бараантай нийгмийн цоорхой тасархай бvхнээр будаа шиг гоожин хаягдаж хоцорсон хvvхдvvдээ хэзээ нэг хайрлах юм бэ. Эвий, хонгор vрс минь, та нарынхаа төлөө томчууд бид юу хийсэн билээ. Яг одоо хvvгээ, охиноо өвөр дээрээ суулгаад "Аав нь, ээж нь чамдаа маш их хайртай" гэж хэлье. Өөдөсхөн тэднийгээ чангаас чанга тэвэрч гэнэхэн мөрөөдлийг нь чих тавин чагная. Эвий дээ, ядуухан Монголын ялдамхан хонгор vрс минь.
Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-04-19 - hi o.mend

Бичсэн: Зочин
iimerhuu blogtoi bna gg davgui shoo
Бичлэг



:-)
 
xaax