Харанхуйд бид гэрэл гаргаж байж олуулаа гэдгээ мэддэг
Хүн болгон амжилт гаргахыг хичээдэг, тиймдээ ч миний бие бусаддаа туслая гэж шийдлээ. Та миний блогоос өөртөө хэрэгтэй маш олон зүйл олж авах боломжтой. Хэрвээ таньд олон нийтийн дунд нэр хүндээ өсгөхөд ажил дээрээ амжилт гаргахад мэдэхгүй чадахгүй зүйл гарвал шууд хандаарайв Аз жаргал хүсэе бас шинэ жилийн мэнд!
P2010-01-10 - Газар шороо минь… Гал голомт минь…
Хэрвээ урсах нулимстай сан бол уйлж байгаа даа газар шороо минь. Бvр эхэр татан мэгшvvлж ч байгаа болов уу. Хөөрхий дөө, хөрөнгө мөнгөөр хахаж цацсан, бяр чадлаа багтааж ядсан баячуудын хvчит техникт элгээ цөмлvvлж, голоо гогдуулж байгаа эх орон минь. Харийн орны зах дээр Монголынх хэмээн цоллуулж эрээн цаас болон худалдагдаж байгаа газар шороо минь. Монгол Улс мандан бадарч ч байсан, уруудан доройтож ч явсан. Монголын аль л эрдэм чадалтай хөвгvvд харийн гvрэнд амь насаа алдаж байсан. Тэглээ гээд газар шороогоо харийн улсад худалдаж яваагvй. Алга дарамхан газрын төлөө амь насаа өгч байснаас өнөөдрийнх шиг бор ходоодоо тэжээхийн төлөө эх орноо ууталж байгаагvй. Тэд, өвөг дээдэс минь та бидний өлмий дороос өглөө бvр тvшиж угтдаг энэ л газар шорооны төлөө амь насаараа агуу тvvхийг бvтээж vлдээсэн билээ. Гэтэл өнөөдөр Хонконгийн бирж дээр газар шороог минь хээвнэг худалдаж байх юм. Харамсалтай нь бид юу ч хийж чадахгvй байна. Монголын шороог зарж баяжсан этгээдvvд ганцхан утасдаад л нийтлэл дотроос минь нэрээ хасуулж чадаж байна. Газар шороо, эх орноо гэсэн сэтгvvлчийн vг vнэгvйдэж байгаа нь тэр. Нэгэнт л манай төрөөс лиценз олгоод тvvнийг нь гадаадын зах дээр дуудлага худалдаанд оруулаад тэр нөхөр мөнгөө төлөөд авчихсан бол яаж ч заргалдаад нэмэргvй байх. Тэр цагт эх орон, газар шороо гэж мянга дахин хашгираад яах юм бэ. Өвөг дээдэс минь амиараа дэнчин тавьж vлдээсэн эх орон гэж уйлаад яах билээ. Ард тvмэн нь амьдрах газаргvй болж бусдын боол болж амаараа шороо vмхэх тэр vед газар нутгийг минь худалдсан тvшмэд Европийн хаа нэгтээ худалдаж авсан тансаг эдлэндээ язгууртны амьдралаар тансаглаж байх вий. Газар шороо бол гал голомт минь гэсэн vг. Тиймээс гал голомтыг минь самарч баяжиж байгаа тvшмэдvvдэд хатуу бөгөөд vнэн vгээ дайя. Тэднийг нийтэд зарлая, бичье, гудамжинд дайралдвал чулуу шидье. Vсийг нь хусъя, vнэнийг нь нvvрэн дээр нь хэлье. Тэглээ гээд тэд шvvхэд өгөг, шоронд хийг. Бvгдийг нь тэд шvvхэд өгч шоронд хийж чадахгvй шvv дээ. Англи-443 |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |
P2010-01-12 -
Бичсэн: g84 |
монгол цустай сан бол газар зардаггүй юм... их сайхан блог сайт шиг санагдлаа гэхдээ энэ нийтлэл арай биш ээ лицензээр 9-30 жил л газрыг эдлүүлдэг юм билээ. газар шороо гэдэг үгийг байгалийн баялаг гэж нэрлэвэл нэг мөсөн алдаж буй үнэт эрдэнэс баялаг элс шорооны очос мөнийх нь хувьд агуулга гарах л лавтай. ...утастангуут нь чулуу шидэхийг уриалсан хирнээ нэрийг нь хасдаг нь юу вэ... хийвэл бүү ай айвал бүү хий эцэст нь энэ замаар бид явах учиртай төдийгүй энэ мэт бодол санаатангууд боол болчхолгүй, буруудчихгүй олшрохыг он цаг хүлээж байгаа биз ээ. амжилт хүсье олон сайхан санаагаа агаар биш омголон онол бишийг харуулахын тухайд чимхийн төдийд хөдөлмөр гаргаж, үйлс бүтээж яваа гэдэгт нь найдъя Зассан: G84 хэзээ: 2010-1-12 01:03 |
Бичлэг |
P2010-01-12 -
хууль эрх зүй нийгэм соёл нь юу бэ
залуучууд тэнд компани байгуулбал ямар боломж хөнгөлөлт эдлээд хөгжингүй орнууд тэндээс нааш нь бидэн рүү харж байгаа юм бол