P2010-03-23 - АНУ-ын Ерөнхийлөгч Кеннедигийн илтгэл

Дэд ерөнхийлөгч Жонсон, эрхэм Конгрессийн тэргүүн, эрхэм Ерөнхий шүүгч, Ерөнхийлөгч Эйзенхауэр, Ерөнхийлөгч Трумэн, хүндэт Санваартан, эх орон нэгт иргэд ээ:

Өнөөдөр бид намын ялалтыг биш, төгсгөл төдийгүй, эхлэлийг билгэдсэн, шинэчлэл төдийгүй өөрчлөлтийг урин дуудсан эрх чөлөө ялсан ялалтыг тэмдэглэж байна. Учир нь би та нарын өмнө болон Төгс хүчит Бурханыхаа өмнө бидний өвөг дээдэс бараг зуун далан тав орчим жилийн өмнө тунхагласан яг тэрхүү албан ёсны тангаргийг өчсөн билээ.

 

Дэлхий ертөнц өнөө үед ихээхэн өөр болжээ. Хүн өөрийн мөхөс гарт хүн төрөлхтний зүдүү байдлын төдийгүй амьдралын бүх хэлбэрийг  устгах хүч чадлыг атгаж байна. Хүний эрх улс орны өгөөмөр байдлаас биш, Бурханы мутраас ирдэг гэсэн итгэл буюу бидний өвөг дээдэс хамгаалан тэмцэж ирсэн хувьсгалч итгэл үнэмшил дэлхийн бөмбөрцөг даяар аюулд учирсан хэвээр байна.

 

Бид өнөөдөр тэрхүү хувьсгалыг залгамжлагчид гэдгээ мартаж зүрхлэхгүй ээ. Энэ цаг мөч болон энэхүү газраас найз нөхөд ба дайснуудын аль алинд нь энэ зуунд мэндэлж, дайнд соригдож, амаргүй болон тогтворгүй энх тайвнаар сахилга батыг олсон, эртний өв уламжлалаараа бахархдаг, энэхүү үндэстэн үргэлж хамгаалан зогсож байсан, өнөөдөр ч дотооддоо төдийгүй дэлхий даяар хамгаалан зогсох хүний эрхүүд аажмаар баллагдаж буйн гэрч болох буюу зөвшөөрөх хүсэлгүй Америкчуудын шинэ үед бамбар буухиалан иржээ гэсэн үг тунхаглагдаг.

 

Сайныг буюу мууг хүсч буй үндэстэн бүр бид эрх чөлөөг хамгаалан үлдээж, дэвшүүлэхийн тулд ямар ч үнийг төлж, ямар ч ачааг үүрч, ямар ч холбоотныг дэмжиж, ямар ч дайсныг эсэргүүцэх болно гэдгийг мэдэж аваг.

 

Бид үүнийг төдийгүй үүнээс ч илүүг амлаж байна.

 

Соёлын болон шашны хувьд ижил гарал үүсэлтэй хуучин холбоотнуудынхаа хувьд гэвэл итгэлт андын журмыг амлаж байна. Эвлэн нэгдсэн үедээ бид хамтын үйл хэрэг бүртээ хийж чадахгүй зүйл гэж бага билээ.  Бие биенээсээ ангид бидний хийж чадах зүйл бага юм. Учир нь бид хагарсан буюу тархай бутархай байдлаар нүсэр сорилтуудтай нүүр тулгарч зүрхлэхгүй ээ.

 

Чөлөөт гэсэн зэрэглэлд уриалж буй шинэ улсуудын хувьд гэвэл колоничлолын нэг хэлбэр илүү хатуу дарангуйллаар солигдохын тулд халагдах ёсгүй гэдгийг амлаж байна. Тэд бидний үзэл бодлыг ямагт дэмждэг байхыг бид шаардахгүй. Харин бид тэднээс өөрсдийн эрх чөлөөгөө батлан хамгаалдаг байхыг, өнгөрсөн үед эрх мэдлийн төлөө улайрч, барыг унан давхигсад ходоодонд нь орж төгссөнийг санадаг байхыг хүсч байна.

 

Үй олны ядуу зүдүү байдлын буулгыг эвдлэн хаяхаар тэмцэж буй, дэлхийн бөмбөрцгийн тал орчим нь амьдарч буй гацааны иргэдийн хувьд гэвэл бид коммунистууд хийхгүй байгаа учраас биш, тэдний талархлыг хүлээхийн тулд биш, энэ нь зөв учраас, ямар ч хугацаа шаардагдах байлаа гэсэн өөрсдөдөө туслахад нь дэмжлэг үзүүлэхээ амлаж байна. Хэрвээ чөлөөт нийгэм ядуу олонход тусалж чадахгүй бол баян цөөнхийг аварч чадахгүй ээ.

 

Бидний өмнөд хөрш, эгч дүү бүгд найрамдах улсуудын хувьд гэвэл хөгжил дэвшлийн төлөө шинэ холбоо тогтоон, өөрсдийн сайхан үгээ сайн үйл хэрэг болгон хувиргах, чөлөөт хүмүүс, чөлөөт засаглалуудад ядуурлын буулгыг авч хаяхад нь туслах тусгай амлалтыг өгч байна. Гэвч энэхүү итгэл өвөрлөсөн тайван хувьсгал дайсагнагч хүчнүүдийн хялбар зууш болох ёсгүй ээ. Манай бүх хөршүүд Америк тивийн хаана ч дарангуйлал ба хуйвалдааныг эсэргүүцэхэд бид тэдэнтэй нэгдэх болно гэдгийг мэдэж аваг. Мөн бусад бүх хүчнүүд дэлхийн бөмбөрцгийн энэ тал өөрийн гэртээ эзэн шиг нь байхыг зорьж буйг мэдэж аваг.

 

Тусгаар тогтносон улсуудын дэлхий дахины чуулга буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын хувьд гэвэл дайны зэр зэмсгүүд энхийнхээс хэт давсан энэ эринд бидний эцсийн чин хүсэл найдвар бол уг байгууллага зөвхөн хэрүүл маргааны танхим болон хувирахаас урьдчилан сэргийлж, шинэ болон сул дорой нэгэнийг хамгаалах хүч чадлыг нь нэмж, заавар тогтоол нь хэрэгжих талбарыг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ шинээр амлаж байна.

 

Эцэст нь өөрсдийгөө бидний дайсан болгож буй үндэстнүүдийн хувьд гэвэл бид шинжлэх ухаан суллан тавьсан сүйрлийн харанхуйн хүч нийт хүн төрөлхтнийг төлөвлөсөн буюу санамсаргүй сүйрэлд хүргэхээс өмнө аль аль тал нь энхийн төлөөх аянаа шинээр эхлэх амлалт биш, хүсэлтийг санал болгож байна.

 

 

     

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-10-09 - chinii hairtaas

Бичсэн: Зочин
adgiin novsh chamaig dandaa tiim yavahiig chin harnaa erguu mangar
Бичлэг

P2010-05-11 - shinee

Бичсэн: шинээ (зочин)
тормолзох hi өөр гоё гоё илтгэл бичиж оруулалдаа






















тэврэлт






тэврэлт амжилт тэврэлт
Бичлэг



:-)
 
xaax