P2010-03-23 - Монголд бизнес хийх боломж

Сайн байцгаана уу? залуучуудаа би өөрийнхөө хүндэлж явдаг Үйлдвэрчний эвлэлийн Фэнг Шү гэдгээр сайн мэдэх Ганбаатарын Улаанбаатар пахласед уншсан лекцийг хүргэж байна.
     Хамтдаа UB palace-ийн энэ залыг дүүргэж, чин сэтгэлээсээ ярих энэ мөчийг би маш олон жил мөрөөдсөн. Хүсэж эрмэлзэж харь орныг зорьж байсан тэр зорилго минь биелж өнөөдөр та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Эдийн засаг гэдэг бол хүчний төвлөрөл юм. Миний багш
эдийн засаг гэдэг бол эдийн засгийн номонд бичигдсэн зүйлсийг хэлнэ гэж хэлж байсан. Энэ бол хамгийн зөв тодорхойлолт юм. Эдийн засаг гэдэг  ойлголтыг нэг өгүүлбэрт багтаана гэдэг бол эдийн засгийг ойлгоогүй гэсэн санаа. Эдийн засаг гэдэг бол цогц ойлголт.  Эдийн засагт жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамгийн том дайсан бол Нэгдүгээрт: хэрэгцээгүй дүрэм журам заавар юм. Монгол орныг хэрэгцээгүй дүрэм, журам, заавраар  баглаад боочихжээ. Та өнөөдөр нэг гуанз  ажиллуулъя гэж бодъё. Ямар хоол зарах вэ? яаж үйл ажиллагаагаа зохион байгуулах вэ? гэж бодохоосоо өмнө надад хотын захиргаанд танил бий бил үү үгүй бил үү гэж боддог. Эндээс 120-130 мянган төгрөгний цалинтай төсвийн ажилтан яагаад 30, 40 сая төгрөгний үнэтэй жийп унаад явж байна вэ ? Эндээс ямар ойлголт төрөх вэ? Энэ хэнээс, хэзээ хэдийг авсан болоо.Хоёрдугаарт : Нэгэнт бизнес гэдэг хүний оюун ухааныг эзлэх урлаг юм бол, яаж эзлэх вэ? Эхлээд тактик маркетингийн бодлого, PR-аа хэрэглэнэ. Дэлхийд өрсөлдөөн  ноёрхож байна. Монголд ч  ялгаагүй. Одоо нийгэмд ямар нэг юм хийх юм бол хүн авна гэсэн үг биш, тэр телевизийг хийгээд JVC, SONY, Panasonic-ийн зах зээлийг булаана гэсэн үг бас биш. Уулын мухар дээр хүмүүс ТҮ авах гээд хүлээж байна гэдэг ойлголт байхгүй болсон. Тэр 15 жилийн өмнөх тэр ойлголт байхгүй. Өрсөлдөөнд ялан дийлэх хэрэгтэй. Өрсөлдөөнд ялна гэдэг оюун ухааныг ялна гэсэн үг. Урьтаж оюун ухааныг эзлэхийн тулд тухайн бүтээгдэхүүн нь анхдагч байх хэрэгтэй. Энэ бол маркетингийн болон бизнесийн жижиг дунд үйлдвэрлэлийн хамгийн том хууль. Сансарт хэн анх ниссэн бэ? Гагарин, Тетоп , 3-р нисгэгчийг хэн ч мэдэхгүй. Харин Гагарин 1 удаа, Типоп 2 удаа тойрсон. Эндээс бизнесийн маш том хууль гарч байна. Бизнест анхдагч байж хүний оюун ухааныг эзэлж байна. Сайн байна гэсэн үг биш бас хямдхан байна гэсэн үг биш ерөөсөө анхдагч байх тухай асуудал.

Дараагийн тактикт зах зээл эзлэгдсэн тохиолдолд тухайн зах зээлийн нэгээхэн хэсгийг тасдаж аваад өөрөө удирдаж эзлэх хэрэгтэй товчхондоо тасдаж аваад эзэл. Жишээ нь: IBM компьютерийн компани Компьютерийн  зах зээл дээр ноёлогч болсон. Panasonic notebook-ийг тасдаж аваад эзэлсэн. Монголын нөхцөлд барилгын материалын зах зээлийг 100 айлд тасдаж аваад эзэлсэн. 100 айл дээр плитаны зах зээлийг тасдаж аваад эзэлсэн байдаг. Плитан дотроо гал тогооны гээд тасдсан байдаг. Энэ бол хүний оюун ухаанд хоногшсон байдаг. Эндээс фокус гэж ойлголт гарч ирж байна. Эдийн засгийн амин сүнс нь фокус буюу төвлөрөл юм. Бүх талаар хүчтэй байх гэж оролдох нь бүх талаараа сулын шинж. Манайд энд тэндгүй хүнсний худалдаа, билльярд, саун, үсчин гээд бичсэн байдаг. Үүнийг ямар бизнес гэх вэ дэ Кока Кола хэзээ ч алимны шүүс хийдэггүй биз дээ энэ утгаараа төвлөрөл гэдэг маш чухал. Тэгвэл нэгэнт төвлөрчихлөө одоо яах вэ? Уулын орой дээр ганцаараа байх шиг уйтгартай зүйл байхгүй шүү дээ. Дараагийн зах зээл рүү ордог бизнесийн хууль дүрэм бий. Тэгвэл яаж дараагийн зах зээл рүү орох вэ? ерөөсөө багаа соль гэсэн санаа. Нэрээ багаа командаа 100 % өөрчилж ороорой. Марлаборо оюутнуудад зориулсан, дунд зэргийн хүмүүст зориулсан гэж тусдаа байдаггүй. Энэ том хуулийг баримтлах хэрэгтэй. Мерседес бенз маш их нэр хүндтэй компани байсан гэтэл өнөөдөр мерседесийн үнэлэх үнэлэмж буурсаар байна. Үүний учир нь Бух бенз, Тугал бенз хийсэн учраас үнэлэмж буурсан. Харин та энэ алдааг давтаж болохгүй. Үүнээс дүгнээд юуг хэлэх гээд байна вэ? гэвэл төвлөрөх хэрэгтэй. Төвлөрөхийн тулд өгч байгаа мэдээллээ маш богинохон өгөөрэй. Өнөөдөр хүмүүс тодорхой мэдээлэл дээр 3 секундээс илүү төвлөрөхөө больсон. Safety энэ бол сонгодог жишээ. Дараагийн хамгийн том тактик нь ялгаатай байх ялгарал өөрөө бизнесийн амин сүнс, ялгарал энэ дэлхийд ноёлж эхэлж байна. Улс орнуудад ч гэсэн ялгаатай. Гэтэл Монголд л ялгарал алга. Монгол орны эдийн засгийг хөндлөнгөөс харах юм бол жаахан зэстэй шороогоо дээгүүрээ лоббидож байгаад хэн нэг нь гаргачихдаг. Жаахан ноолуураа самнаад урагшаа өгчихдөг.  Ил далд хэлбэрээр спирт оруулж  ирээд ард түмэндээ шахдаг.

 Ийм гурван төрлийн бизнес л өнөөдөр Монголд үйлчилж байна. Жаахан харамсалтай. Гэхдээ үүнийг өөрчлөх анхны алхам өнөөдрийн бидний уулзалт болов уу гэж бодож байна. Та эхлээд өрсөлдөгчийнхөө байгууллагад орж ажиллах хэрэгтэй. Дараа нь энэ бизнес надад тохирох уу үгүй юу? гэдгээ мэдсэний дараа өөрийнхөө бизнесийг эхлэх хэрэгтэй. Энэ өрсөлдөгчөөс  би ялгаатай нь юу вэ ? Залуу хүүхдүүд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлье гэвэл нэг хууль байна. Мөнгөөрөө хөрөнгө оруулахаасаа өмнө цагаараа хөрөнгө оруулаарай. Ажиллаж байх үедээ аюулгүй үедээ байнга судалгаа хийгээрэй. Энэ бол бизнесийн алтан дүрэм, 15, 16 настай хүүхдүүд бизнесийнхээ санаа , би юу хийх вэ гэдгээ шийдсэн байх ёстой шүү. Мацушита 14 насандаа дугуйны урд талын жанамыг хийх  үйлдвэрийг бодож байгуулж эхэлсэн. Энэ утгаараа залуу хүүхдүүд хоббидоо хайртай байгаарай. Жижиг дунд үйлдвэрлэгчид зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрсдэл хүлээх чадвартай байх ёстой юм болов уу? гэсэн ойлголт байна. За ингээд бизнес хийхэд ялгарах , төвлөрөх  тасдаж аваад эзлэх гэсэн ийм төрлүүд байдаг юм байна. Одоо бүр детальчлаад ярилцъя. Яаж нэр өгөх, ямар нэр өгөх вэ? Хүмүүсийн оюун ухаанд хоногшсон нэрнүүдийг нэрлээд үзье. Coco Cola, Marlboro, Adidas, Pepsi энэ нэрнүүдэд нэг онцлог байна. Ерөөсөө утга алга байгаа биз. Ингэхээр утгатай нэр өгөхөөс татгалзаарай. Нэр өгөхдөө үгсийн санд анх орж ирж байгаа сонсголтой боловсон нэрийг өгвөл бид PR-ын хамгийн зөв юм хийж байна гэсэн санаа шүү. Таны харилцагч хэзээ ч таныг сонирхохгүй, таны бүтээгдэхүүнийг, таны хаана бизнес хийдгийг ч сонирхохгүй, тэр юуг сонирхох вэ? хэнд ямар ашигтай юм бэ? гэдгийг сонирхоно. Маркетинг гэдэг та нарын бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд зах зээл дээр гаргаж, худалдааг чинь өргөжүүлэх юм шүү. Тэгэхээр маркетингийн зүйлийг хамгийн түрүүнд тэр хүний хэрэгцээг нь бичээрэй. Яаж бичих вэ? таны толгой өвдөж тэсэхийн аргагүй хэцүү байна уу? гэх мэт тэр хүний сонирхолыг өдөөж өгдөг үүнийг 500 хүн дээр туршихад 499 хүн нь эдгэрсэн гэх мэтчилэн.

PR-нь зар сурталчилгаа ердөө ч биш, хүний оюун санааг эзлэх урлаг юм. Энэ дээр детальчлах хэрэгтэй. Бизнес чинь мөнгөний төлөө юм уу гэж асууж болно. Үгүй бизнес бол удаан хугацааны худалдан авагч, үйлчлүүлэгчдийн төлөө оршин тогтнодог шүү. Мөнгө бол бензин гэж ойлгоорой. Машины тэвшин дээрээ дүүрэн бензин аччихаад одоо боллоо, би чинь бензиний төлөө л яваад байсан байхгүй юу? гэвэл та гайхна биз дээ тэрэн шиг өөрөө бизнес мөнгөний төлөө байдаггүй. Харин бизнес бол удаан хугацааны харилцагчийн төлөө байх ёстой. Удаан хугацааны харилцагчдыг байнга өөртөө татахын тулд бензин шиг мөнгө хэрэгтэй. Coco cola нь жилд нэг тэрбум орлого олдог. Тэр хэзээ ч үүнд ханаж байгаагүй. Дэлхий нийтийн сэрүүн ундааны 40-50%-ийг хянаж чаддагаараа баярладаг.

Тэгэхээр бизнес гэхээр мөнгө биш туйлын зорилго нь удаан хугацааны харилцагчдыг өөртөө татах явдал юм байна. Монгол оронд өнөөдөр ямар бизнесийг яаж хийх вэ? гэдэг тэр бодлого дутаад байна. Финлянд улс Нокиа фирмийн гар утсаар төвлөрсөн байдаг, сэлбэгийг нь хийдэг маш олон жижиг үйлдвэрүүд нийлж байж нокиа бүтдэг. Улс орон даяараа төвлөрч байна. Эндээс ямар дүгнэлт хийх гээд байна вэ? гэвэл жижиг орнуудын эрин үе өнөөдөр ирсэн шүү. Том орнууд хол явахгүй ээ. Том Петерс гэж нэртэй эдийн засагч хэлж байсан 21-р зуунд хоёрхон компани үлдэнэ. Нэг нь дампуурсан, нөгөө нь хурдтай. Өнөөдөр хурд ноёлж байна хэнд хурд байна түүнд амжилт байна. Монголчууд бидэнд хурд байна. Том масстай Америк, Орос хүмүүс морин дээрээ мордохоороо бууж чаддаггүй, буухаараа мордож чаддагүй харин бид бол мордоно, бууна, ухарна,  дайрна. Чингис хааны суут ухаан тэнд л байгаа юм.Инженерийн техникийн бүтээгдэхүүн дээр Монгол орон даяараа төвлөрөх хэрэгтэй. Яагаад гэвэл өнгөрсөн 70 жил 11 тэрбум рубль цацсан гэж ярьж байна. Тэр чухал биш хамгийн гол нь Монгол хүний толгойд хийсэн боловсролын хөрөнгө оруулалтыг зэвэрчихээгүй байгаа дээр нь цөмөөрөө инженерийн бүтээгдэхүүн дээрээ төвлөрөх хэрэгтэй. Солонгос дандаа эцсийн бүтээгдэхүүн хийдэг энэ нь хамгийн том алдаа. Солонгосын дампуурал эдийн засгийн уналт нь үүнд байсан. Солонгосуудаас ямар алдааг бид хийхгүй вэ гэвэл Солонгосчууд Хьюнда машин хийчихдэг. Тэр нь шууд утгаараа Форд , Бенз, Митцубишитай шууд нүүр тулдаг. Тэгвэл хэнд нь зах зээл байна. Америк, Япон , Германд зах зээл байна. Солонгост байхгүй. Эндээс ямар дүгнэлт хийх гээд байна вэ гэвэл хагас бүтээгдэхүүнийг хийх хэрэгтэй. Синпапур, Хонконг, Тайвань хэзээ ч компьютер хийдэггүй харин тэр компьютерийн эд ангийг хийдэг. IBМ авахгүй гэвэл Panasonic-т, Panasonic авахгүй гэвэл Sony-д өгчихдөг. Энэ бол баталгаат зах зээл, шууд зах зээлээр нүүр тулж болохгүй. Жижигхэн component industry хийх хэрэгтэй. Энэ бол маш том зах зээл.

Өнөөдөр дэлхий нийтийн аз Монгол руу ирж байна шүү. Би 21-р зууны эхэнд Монголын эрэлхэг хөх цэргүүд тэнгэрээс бууж ирнэ гэж хэлэх дуртай. Энэ үнэхээр үнэн. 2004-2024 он Монголын эрин үе энэ 20 жилийг бид үнэхээр алдаж болохгүй. Монгол орон өнөөдөр хөгжинө. Энэ 20 жилийн дараа хөгжлийн энерги Хятад руу шилжинэ шүү. Зүүн хойд аймгийнхан хүчээ авчихлаа. Ямар сонин юм бэ? Засгийн газрын ихэнхийг бүрдүүлж байна гээд яриад байдаг. Энэ бол Фэнг Шүй. Сүхбаатар, Дорнодынхонд баяр хүргъе. Та нарын эрин үе ирж байна. Цөмөөрөө нэг завин дээр сууж байгаа улсууд шүү. Манайд шинээр эхэлсэн 10 бизнес болгон хөлөө олж байвал монгол орон хөгжинө. Тэгэхээр үүний тулд өөрсдөө тэрхүү гаднаас орж ирж байгаа бизнесийн зөв системийг оруулж ирэх хэрэгтэй ингэхийн тулд бид өнөөдөр мэдээлэлтэй байх хэрэгтэй. Одоо жижиг дунд үйлдвэрлэгчид бидний хамгийн гол тэмцэл тулгуур бол мэдээлэл дээр суурилж байна. Энэ цаг үед мөнгөнөөс илүү зүйл нь мөнгөний тухай мэдээлэл, өнөөдөр мэдээлэл гэдэг маань эдийн засаг бизнес болоод хувирчихсан, мэдээллийг хэн авч байна вэ? мэдээллийг яагаад авсан хүн нь тэргүүн зэрэгт яваад байгаа юм бэ? өнөөдөр улс төрд  гайгүй явж байгаа хэдэн залуучуудыг харъя л даа. Бүгд англи хэлтэй, англи хэлний мэргэжлийн багш нар байгаа. Ерөөсөө Англи хэлийг бүгдээрээ ашигладаг хүмүүс түүнээс англи хэлэнд сайн гэж би хэлэгүй шүү. 1991, 1992 онд хувьчлал гэдэг зүйл анх удаа сонсогдож эхлэхэд мэдээлэл байгаагүй. Тэр алтны уурхайнуудыг тоогоогүй. Хамгийн анх Монголын цахилгаан  холбоо компани хувьчлагдсан, МЦХК-ийн мэдээллийн ихэнх хувь нь Солонгосчуудын гарт орсон. Энэ нь Монголын эдийн засгийн багалзууран дээр суулаа гэсэн санаа. Одоо тэд нарыг авчиръя гэж хэлэх гээгүй  байна. Хамгийн гол нь эдийн засаг гэдэг өөрөө мэдээлэл байсан юм байна. Үнэгүй юм гэж энэ хорвоо дээр байхгүй. Зөвхөн эдийн засгийн багалзууран дээр суугаасай гэж хүсч байна. Одоо бид юу хийх вэ ? нэгэнт алдсан. Тэгвэл мэдээллээ ашиглаж суръя. Харин яаж, маш энгийн англи хэл суръя.түүнийгээ ашиглацгаая. 10 хүнийг удирдахдаа-урд нь гарч ажилла. 100 хүнийг удирдахдаа Дунд нь орж ажилла.100-аас дээш хүнийг удирдахдаа Ард нь гарч ажилла. Гэсэн менежментийн маш том хууль байна. 10 хүнийг удирдаж байсан тэр систем чинь 100 хүн дээр хэрэгжихээ больчихдог шүү. Манай компаниуд жаахан томрохоороо задраад уначихдаг, учир нь дээрх менежементийг ашиглаж чадаагүй учраас энэ шүү дээ. Системийн өөрчлөлтийг байнга хийж байх хэрэгтэй. Бизнес хийж байхад Монголоор минь л овоглодог шүү, бид нэг завин дээр суусан хүмүүс шүү гэдгийг байнга сана. Дэлхий дээр хоёр том бодлого байдаг. Грекээс гаралтай хууль тогтоомжоор улсыг барьдаг бодлого энэ нь том оронд хэрэгждэг. Ромоос гаралтай Эх оронч үзэл, үүнийг цөөхөн хүн амтай улс баримталдаг. Монголчууд эх оронч үзэлтэй. Систем нь болохгүй байна, өөрчлөх хэрэгтэй. Миний найзын хүүхэд Ааваа гээд утга нь бол конкурс болох гэж байна, миний найз өвчтэй нэг ч гэсэн хүн жагсаалаас гарч байна гэж байсан. Тэр хүүхдийг буруутгах гээгүй Монгол орны систем нь өөрөө буруу байна. Би 100 оноо авах нь гол биш, бусад хүмүүс 99 оноо авах нь чухал энэ атаач жөтөөч системээс өөр систем байдаг юм болов уу? байна аа, тофелийн систем хоёр найз хамтарч бэлдэж байх үед хоёулаа 800 оноо аваад тэнцэнэ. Тэрний амжилт миний амжилт, бид 2 найзууд болж байна. Бид Чингисийн Монгол шиг гадагшаа нэг чиглэл рүү довтолмоор байна. Гадны хоолыг булааж идмээр байна. Одоо Монгол орныг харах юм бол дотроо л бид зах зээлээс алслагдсан гэсэн энэ үзэл бодлоос салах болсон. Интернет гэдэг торгон зам одоо биднийг байнга дайрч байгаа шүү. Өнөөдөр улс төр бизнесээс улам холдож байна. 1980 оны үед би буриад гутал хийгээд Орос руу гаргаж заръя гэвэл энэ нь улс төрийн товчооны асуудал болж байсан. Тэгвэл би өнөөдөр бээлий хийгээд Канад руу гаргана гэдэг нь үндсэндээ компьютер дээр хэдэн товч дарах л асуудал болох гээд байна. Энэ маань Монгол оронд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд мэдээллийн эрин зуун хамгийн таатай орныг бүрдүүлж байна. Биднийг маш таатай орчин хаалгыг минь тогшиж байна. Манайхаан цаг наашаа эргэсэн шүү

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2019-11-22 -

Бичсэн: Зочин
Титоп биш ТИТОВ шүү.
Бичлэг

P2015-11-16 -

Бичсэн: Christmas Offer (зочин)
Христийн Мэндэлсний Баярын зээл тохиромжтой
Хүн бүр Сайн байна уу, үүрд Зул гэрчлэл ирдэг санал Миний нэр энд хатагтай Clancy юм Dexter зээлийн таны амьдралыг өөрчлөх болно боломжийн зээл БАЙНА хэрхэн гэр бүлийн хувьд миний амьдралыг өөрчилж хугалсан. Би Флорида амьдарч байгаа, би АНУ-д аз жаргалтай эмэгтэй хүн өнөөдөр байна? Би гэр бүлийн амьдралыг эвдэж, өөрчлөх ямар ч зээл, би тэднийг би өөрөө хэлсэн нь зээл хайж байгаа ямар ч хүнд хандаж байгаа. Тэд миний бүх амьдралыг намайг эхлэх бөгөөд зээлийн доллар хэрэгтэй байв онлайн $ 250,000.00 гурван хүүхэдтэй бэлэвсэн зэрэг зээл энэ шударга, Бурхан айдас гаргах зээл компани нь АНУ-ын миний гэр бүл з $ 250,000.00 тусламж надад аз жаргал хэлж өгсөн тэд үнэхээр компанитай хамтран ажиллах нь Бурхан нэр хүндтэй зээлийн байгаа хүмүүс айж байна. Та зээл шаардлагатай байгаа бөгөөд шууд холбоо барина уу ба эмэгтэй Clency та 100% итгэлтэй зээлээ эргэн төлж байх нь уу тэдэнд заасан гэж ярьдаг бол. E_mail дамжуулан Холбоо барих: theresawalkerloanfirm@gmail.com
Христийн Мэндэлсний Баярын зээл тохиромжтой
Бичлэг

P2015-01-27 -

Бичсэн: Зочин
маш сонирхолтой санагдлаа.. Баярлалаа
Бичлэг

P2011-07-27 - Маш анхааралтай уншлаа

Бичсэн: Мөнхзул (зочин)
Сайн байна уу? Би өөрөө хувийн бизнес хийхийг дандаа оролддог. Тэгтэл дандаа эзэнтэй болцон бизнес рүү орчихоод байх юм. Үргэлж л ашиг багатай байгаад байна. Хэрвээ бизнесийн шинэ санаа олох хэрэгтэй байвал хүн ямар байсан нь дээр вэ? Надад зөвлөж туслаарай
Бичлэг



:-)
 
xaax