P2010-01-10 - Хувцаслах соёл

 

     Хамгийн соёлтой ухаалаг хэрэглээ, зөв боловсон хувцаслах гэдэг нь өөрийн хүрээний хүмүүсийн түвшинд тааруулан, ажил мэргэжил, нөхцөл байдал болон биеийн онцлогтоо тохируулан, материаллаг бололцооноосоо дээгүүр ч биш, доогуур ч биш, хэрэгцээнээс илүү хээнцэрлэлгүй мөн хэтрүүлэлгүй, цог жавхлантайгаар зохицуулан цэвэр хувцаслахыг хэлнэ.

Хүний өмссөн хувцсаар нь тухайн хүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, соёл боловсрол, зэрэг зиндаа, үзэл бодол, таашаал, мэдрэмж, үнэт зүйлд хандах хандлага, ааш араншин мөн бэл бэлчинг тодорхойлж болно.

Хүмүүсийн тодорхой хүрээ, хэсэг бүлэг бүр өөр өөрсдийн, онцлогтой хувцаслах хууль-тай байдаг. Аливаа хүн хувийн ба албан шугамаар ямар нэгэн тодорхой хүрээнд нэвтэрч байр сууриа эзлэхэд хувцаслалт, гадаад төрх нь маш их үүрэг гүйцэтгэнэ.

          Бид, хэн хүнтэй уулзаад ихэнх тохиолдолд бодит дүр байдлыг нь тэр хүний бие бялдар, дуу хоолой, үйл хөдлөл, үнэр болон ихэвчлэн өмссөн хувцаснаас уламжлан ухаан санаанд үүссэн бодолтойгоо өөрийн эрхгүй харьцуулан боддог. Хэрэв бодол санаанд ургасан тэр дүр зураг нь бидний харж буй төрх байдалтай тохирох буюу авцалдаж байвал аятайхан, нүдэнд дулаахан гэсэн дүгнэлт хийдэг бол тохироогүй тохиолдолд дургүйцэл, сөрөг сэтгэгдэл төрж эхэлдэг.

          Хэрэв поп-од дуучин асар том теле шоунд өвдөг нь уранхай жинс өмсчихөөд дуулж байх нь ерийн зүйл байдаг бол дарга нь ажилтнаа ийм байдалтай ажилдаа ирвэл тааламжтай хүлээн авахгүй нь лав. Иймээс Юу өмсөх вэ? гэдэг нь их чухал бөгөөд нөхцөл, шалтгаан, зорилгодоо тохирох ёстой юм. Мөн үүнээс гадна тогтсон уламжлал, зан заншил ёс зүйн хэм хэмжээний дагуу оролцож буй арга хэмжээ, нөхцөл байдал, онцлогт тохируулан хувцаслах бичигдээгүй хууль үйлчилсээр байна. Тухайлбал: театрт очихдоо хүмүүс жирийн байдлаас илүү гоёж, үдэш оройн буюу гоёлын хувцас өмсөх ёстой гэж ойлгодог.

          Ажил хэргийн ертөнцөд ажлын байр болон албан тушаалын төлөө тэмцэл мөнхөд үргэлжилж байдаг. Мэдээж энэ тэмцэлд хамгийн санаачлагатай, ажил хэрэгч нь, өндөр мэдлэг боловсролтой нь, бас хамгийн сайхан хувцасладаг нь ялна. Ажил хэрэгт амжилт олох, эсвэл бүтэлгүйтэхэд хувцас гол хүчин зүйлийн нэг байдгийг ямагт санах хэрэгтэй.

          Гадаадын улс орнуудын компаниуд нь өөрсдийн ажилчдын хувцаслалт маш ихээр анхаарал хандуулан бүүр хувцас солих, хадгалах өрөө зэргээр хангадаг байна. Учир нь бүх ажилчдын хувцаслалт уг компаны нүүр царайг харуулах хамгийн эхний баримт болно гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад банк, нисэх, төмөр зам болон үйлчилгээний зарим компаниуд ажилтнуудынхаа хувцасны загвараар өрсөлддөг бөгөөд нэртэй загвар зохион бүтээгчдийг урьж өөрсдийн ажлын онцлог, бодлогодоо тохирсон, орчин үеийн хийц загвартай, гоё сайхан хувцас захиалан хийлгэдэг байна. Бизнесийн байгууллагууд нь ажилтнуудынхаа хувцаслалтын асуудлыг маркетингийн бодлогыйн нэг хэсэг, байгууллагын соёлыг илэрхийлэх зүйл гэж маш өндөр шаардлага тавьдаг байна. Өөрөөр хэлбэл ажил албан дээрээ байгаа цагт хувцас бол хувь хүнийх биш харин компани, салбар, хэлтсийнх байдаг.

Өнгө сонгох талаар...

          Хувцаслах, нүүрээ будахдаа өөртөө хамгийн зохимжтой өнгийг сонгож авахад их урлаг, нарийн мэдрэмж шаардагдана. Хаана, ямар үед өмсөх болон зүс царай, янз байдалдаа тохируулан хувцасныхаа өнгийг зөв сонгох ур ухаанд суралцсанаар сэтгэл санаа өөдрөг, дур булаам, жавхаалаг харагдаж ажил хэрэг, имжид шууд нөлөөлнө.

          Улаан, улбар шар, шар ногоон, хөх, цэнхэр, нил гэсэн үндсэн долоон өнгө байдаг. Эхний гурван өнгө нь нарны өнгөтэй учир дулаан үндсэн дөрвийг хүйтэн өнгө гэдэг. Мөн оролцсон өнгө, туяанаас шалтгаалан аливаа өнгө дулаан эсвэл хүйтэн өнгө болон хувирдаг.

          Хүн хөлөөс толгой хүртлээ хоорондоо зохицон уусах 2-3 өнгөнд багтаан сонгож хувцаславал таашаал, мэдрэмж сайн гэж тооцож болно.

Хослуулан өмсөхөд зохицдог өнгөөс дурьдвал:

Ш  Хар цагаан, улаан, ногоон, нимбэгэн шар, улбар, хөх ягаан болон цайвар, завсрын өнгүүд гэх мэт.

Ш  Хөх цагаан, саарал, улаан, цэнхэр, нимбэгэн шар, нил ягаан н.м

Ш  Шар хүрэн, улаан хүрэн, ногоон цайвар хөх г.м

Ш  Саарал шунхан улаан,% хөх, хар, улаан, ногоон, нил өнгөний хувилбарууд г.м болно.

Энд хослон зохицох бүх өнгийг тоочиж  баршгүй билээ.

          Ер нь аливаа өнгөний хувилбарууд нь хоорондоо болон үндсэн өнгөнийхөө хамгийн тод, хурц хэмнэлтэй хамгаас илүү найран зохицож харагддаг. Мөн улаан, хар, цагаан зэрэг эсрэг тэсрэг өнгүүд хослон зохих нь илүү байдаг. Бүдэг өнгийг бүдэгтэй нь хурцыг хурцтай нь хослуулах нь бас сайхан зохицол болдог.

          Аливаа өнгөний завсрын бүдэг өнгийг өдөр тутам өмсөхөөр сонгох нь ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлж, төв, даруу харагдуулдаг. Гэхдээ нил хар өнгийг хувцсыг бусад гэгээн өнгөтэй хослуулалгүй ажилдаа өмсөх нь хэт албархаг, уйтгартай, оворжуу харагдуулдаг. Харин хар өнгө нь гудамж, үдэшлэг, бүжгийн танхимд зохицохын дээр ёслолын хувцасны өнгө юм.  Хар бараан өнгө нь биеийн хэмжээг нарийн, жижиг болгож харагдуулдаг. Харин ямар ч өнгөний хувьд хурц, тод хувилбар нь гоёлын болон ёслолын гэсэн утгад хамгийн их дүйцнэ. Цагаан цайвар өнгө нь биеийн хэмжээг том, өргөн болгож харагдуулдаг.

          Өөрт ямар харагдаж буйг мэдрэх, зөв дүгнэж чадах нь тэр хүний гоо сайхны мэдрэмж, таашаалтай холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн нь бодол бусдад харагдаж буй байдалтай нь таарч байвал сайн. Үүнээс гадна хүн дуртай өнгийнхөө хувцсыг өмсөх үед өөртөө итгэлтэй, илүү тайван, чөлөөтэй болдог нь нэгэнт судалгаагаар батлагджээ. Иймээс зөвхөн өөрийн нүүр царайнд тохирох өнгийг төдийгүй дуртай, сонирхсон өнгөө зоригтойгоор сонгож өмсч байх нь ажил үүргээ бүтээхэд сэтгэл зүйн хувьд сайнаар нөлөөлдөг байна.

          Өөрт зохидог, мөн дуртай, сонирхдог өнгөөс гадна сэтгэл санааны байдалдаа тохируулан хувцаслах нь бас их ач холбогдолтой. Тухайлбал, их ядарсан, бухимдсан, хөөрч догдолсон үедээ ногоон, эсвэл цэнхэр хувцас өмсөх нь зөв. Ногоон өнгө тайвшруулан амрааж, цөсөнд үүссэн чулуун тунадаснаас болж тархинд үүссэн өвчнийг анагаана. Уйтгар гунигтай үедээ шар, улаан өнгийг сонгоно. Ингэвэл удахгүй хүч амтагдан, өөртөө итгэлтэй, идэвхитэй болохыг мэдэрч эхлэнэ.

          Өмссөн хувцасны өнгөнөөс гадна албан тасалгаа, анги танхим, орчин тойрны эд юмсын өнгө хүний сэтгэл санаа, урам зориг, ажиллах чадвар, амжилт, хөдөлмөрийн бүтээмжинд их нөлөөлдөг байна.

Ш  Цагаан өнгө

Цасан цагаан, мөнгөн цагаан, сүүн цагаан гэхчлэн цагаан өнгөний 8 хувилбар бий. Уг өнгө нь бүх өнгийн нэгдэл юм. Элбэг дэлбэг, шинэ сэргэг, сэтгэл хангалуун, жаргал цэнгэлтэй, хир буртаг үгүй ариун сайхны бэлгэ тэмдэг. Цагаан өнгө хүмүүст амралт, тайтгарал, ариун цэвэр, илэн далангуй байдлыг авчирдаг гэж сэтгэл зүйчид үздэг.

          Цагаан өнгөнд дурлагсад их мөрөөдөмтгий, бүхнийг цэвэр сайхнаар төсөөлдөг, мөн сэтгэл хөдлөх нь ховор, хүйтэн хөндий, аливаад шийдмэг бус байдаг гэнэ.

          Эмч нар, тамирчид, царайлаг, ганган залуус, хангалуун амьдралтай хүмүүсийн хувцасны өнгө. Дан цагаан хувцас өмссөн хүн хэзээ ч ямар ч хүний анхааралд өртөж чадна.

          Цагааныг хар, хар хөх, хар саарал, хар ногоон мэтийн бараан өнгөтэй хослуулан өмсвөл дэгжин, эрх мэдэлтэй, ёсорхог байдлыг илтгэнэ. Ер нь цагаан өнгөтэй огт зохицдоггүй өнгө байхгүй. Түүнчлэн цагаан өнгө нарны гэрлийг ойлгох чанар их учир халуун оронд болон өдрийн халуунд цагаан хувцас өмсөхөд зохимжтой, сэрүүн харагддаг.

Ш  Хар өнгө

Хар өнгөний 5 хувилбар байдаг. Уг өнгө нь их хүнд өнгө юм. Харанхуй, аймшигтай, муу муухай, сэтгэлд зохисгүй зүйлийг бид хараах төсөөлдөг. Сэтгэлд юуны түрүүн уйтгар гуниг, амьдралын баяр баясгалангүй, гэрэлд гэгээгүй, хуучныг баримтлагч, хэт албархуу, ёсорхог, уур уцаартай байдлыг илэрхийлдэг гэж сэтгэл зүйчид үздэг. Мөн сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй, ёс, дэг журмыг сахигч гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

          Энэ өнгөнд дурлагсад эр зоригтой, шазруун, эрэмгий, хувь заяаны эрхээр учрах сөрөг зүйлсийг сөрөн зогсох чадал тэнхээтэй, хааяа юу ч хийхээс буцдаггүй гэнэ. Түүнчлэн сонгодог загварыг эрхэмлэгчид, аливаагаас өөрийгөө хамгаалах, тусгаарлах дуртай хүмүүс, бусадтай санал бодлоо хуваалцах дургүй, ганцаардмал, зожиг гэвч буурь суурьтай хүмүүс бас ийым өнгийг сонирхдог.

          Хар өнгө нь биеийн хэмжээг овор багатай, нарийхан, гоолиг харагдуулдаг тул том, ясархаг биетэй, тарган хүмүүс энэ өнгийг сонгох нь элбэг байдаг. Хар өнгийг бусад өнгөтэй өмсөхөд зохицохын зэрэгцээ хиймэл гэрэлтүүлэгтэй газар сайхан харагддаг учраас орой үдшийн цагаар бүжиг, цэнгүүнд өмсөхөд тун зохимжтой.

          Ихэнх оронд гашуудлын үед, эмгэнэл илэрхийлэхэд хар хувцас өмсөх бөгөөд манайд харыг улаантай хослуулан гашуудлын тэмдэг болгодог.

Ш  Ногоон өнгө

Ногоон өнгөний 63 хэмнэл байдаг. Байгаль дэлхийн өнгө учраас усан ногоон, нарсан ногоон, оюу ногоон гэх мэтээр хамгийн олон хувилбартай өнгө юм. Хатуу ширүүн байдал, өөрчлөлт хувирлын эсрэг тэмцэл, эсрэг тэсрэг байдлын илэрхийлэл гэж сэтгэл зүйчид үздэг. Хүнд энх амгалан, тогтвортой байдал, тайтгарал авчирдаг тул ядарсан, бухимдсан үедээ ногооныг сонгох нь зүйтэй.

          Энэ өнгөнд дурлагчид зөрүүд, сэтгэл хатуу, санаа бодлоо бусдад тулган хүлээлгэдэг, уйтгартай хүмүүс байх нь олонтаа гэнэ. Мөн шударга, шаргуу, өөртөө итгэлтэй, дайчин, боловсролтой, аливааг бодитой авч үздэг, байгальд хайртай хүмүүс, гэрийн санй эзэгтэй нар энэ өнгийг сонгодог гэнэ.

Ш  Улаан өнгө

Улаан өнгөний 38 хувилбар бий. Засаглал, хүч түрэмгий, бадрангуй байдал, эрх мэдлийг илтгэхээс гадна гал, амьдрал, хүч чадал, хайр дурлалын бэлгэ тэмдэг болдог. Ялалт, баяр хөөр, мөн галзуурал, дэврүүн эзэрхэг байдал, өвөрмөц араншинг илэрхийлдэг гэж сэтгэл судлаачид үздэг.

          Улаан өнгийг таашаагчид зоригтой, сэтгэлийн тэнхээтэй, нийтэч бас бодь сэтгэлтэй, гангалах дуртай, бүрэг биш, түүнчлэн өширхүү, гомдомхой, түргэн зантай, хөөрүү байдаг гэнэ. Сэтгэл, дур хүсэл оргилуулсан өнгө учраас хайрттайгаа учрахдаа өмсөж болох боловч хэтрүүлбэл сөрөг нөлөө үзүүлдэг.

          Бусдын нүдэнд өртөх, анхаарлыг нь татахыг хүссэн үедээ зориуд энэ өнгийг сонгох нь үр дүнтэй бөгөөд хийморлиг харагдуулдаг байна.

Ш  Хөх өнгө

Цэнхэрийг оруулаад хөх өнгөний 45 хэмнэл бий. Монголчуудын дуртай тэнгэрийн өнгө юм.

Хамгийн романтик өнгө учраас энэ өнгийг таашаагчид сайхан сэтгэлтэй, уурласан ч уур нь дороо гарчихдаг, тэвчээртэй, ажиггүй байх нь элбэг байдаг.Бас даруу төлөв, итгэмтгий, мөн тэр хэмжээгээрээ итгэлтэй хүмүүс юм. Залхуу, идэвхигүй, туйлбаргүй, санаанд ч оромгүй хэрэг төвөг тарьж мэдэх хүмүүс мөн энэ өнгөнд дурладаг гэнэ.

Ш  Шар өнгө

Шар өнгөний 45 хувилбар бий. Нар, эрчим хүч, алтыг төлөөлөхийн зэрэгцээ тайван, зөв боловсон харьцаатай, сэхээтэн маягийн хүний бэлгэ тэмдэг болсон өнгө юм.

          Энэ өнгөнд дурлагчид нийтэч, сониуч, зоригтой, аливаад дасан зохицох чадвартай, анхаарлын төвд байж  чаддаг хүмүүс гэнэ. Үүний зэрэгцээ тэд хувьсамтгай, түргэн зантай, олон ааштай, шийдмэг бус, эрх танхи, төвөгтэй зэрэг сөрөг талтай байдаг байна.

Ш  Саарал өнгө

Саарал өнгөний 21 хэмнэл байдаг. Монголчуудын хувцасны голлох өнгөний нэг бөгөөд завсрын өнгөнөөс хамгийн түгээмэл юм. Ийм өнгөөр хувцаслахад сөрөг нөлөө үзүүлэх нь бага, хэзээ ч эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлдэг өнгө гэж сэтгэл зүйчид үздэг байна.

          Найдвартай, мэргэжлийн өндөр ур чадвартай, ухаалаг гэсэн сэтгэгдэл төрүүлдэг тул ажилдаа болон бизнесийн олон төрлийн арга хэмжээнд өмсч болно. Тайван тэнцвэртэй, төвийг сахисан, даруу байдлыг илэрхийлдэг өнгө юм.

Ш  Ягаан өнгө

Ягаан өнгөний 20 хувилбар бий. Эмэгтэй хүний намба төрх, энхрий ялдам, эелдэг зөөлөн, булбарай байдал, эв эе, янаглалын бэлгэ тэмдэг болно.

          Ягаан өнгөнд дурлагчид сэтгэлийн хөдөлгөөнтэй мэдрэмтгий, халамжтай, сахйна сэтгэлтэй, бүх талын авъяастай хүмүүс байдаг гэнэ. Бас хөөрүү гомдомхой, гутруу, эмзэг, тэвчээр муутай, хүмүүс энэ өнгийг сонгодог байна.

Ш  Нил өнгө

Нил өнгийн 21 хувилбар бий. Бие даасан, итгэлтэй, бардам, ер бусын, нууцлагдмал, бас хээнцэр, ганган, хиймэл байдлыг илэрхийлнэ.

          Нил өнгийг ташаагчид зоримог, юмыг урьдаас бодож төлөвлөдөг, өөртөө итгэлтэй, тэвчээртэй, тооцоотой, зөн бэлгэтэй байх нь олонтоо. Бас амиа бодсон, хүйтэн харамч хүмүүс байдаг гэнэ.

Ш  Бор өнгө

Хүрэн өнгийг оролцуулаад энэ өнгийн 51 хэмнэл байдаг байна. Монголчуудын таашаадаг түгээмэл өнгөний нэг болох бор хүрэн өнгө нь газар, амьдрал өв уламжлал, гэр бүл, эгэл жирийн хүмүүсийн бэлгэдэлболдог.

          Бор, хүрэн өнгөнд дурлагчид нь уламжлал, ёс заншлаа хүндэтгэн гэр бүлээ дээдэлдэг, өөртөө нэлээд итгэлтэй бусадтай нийцтэй, найзархаг, үнэнч амьдрал нь тогтсон үр хүүхэддээ халамжтай, гэр амьтай байдаг байна. Үүний зэрэгцээ биеийн амрыг харах дуртай, назгай, уйтгартай, хувиа хичээсэн, олны өмнө хүсэл зоригоо илэрхийлэх дургүй, янаг амрагийн явдалд хүйтэн хөндий ханддаг хүмүүс гэнэ.

 

Ажил хэрэгч эрэгтэйн хувцас

          Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь костюм юм.

Ямар өнгө, загвар, материаллаар хийсэн зэргээс шалтгаалан хэзээ, хаана өмсөхөө эхэлж сайн бодох хэрэгтэй. Загварын хувьд өөрийн биеийн онцлог, нас намба, албан тушаал, зиндаагаа харгалзан сонгоно. Ямар ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн адил гадаад төрх, дутагдалтай хэсгээ нууж, нөхөж хувцаслаж сурах хэрэгтэй.

 Костюмыг өдөр тутам ажилдаа өмсөхөөр сонгохдоо бөх, хамгийн эвтэйхэн, холимог ноосон даавуугаар хийсэн, цэвэрлэхэд амархан, индүүдлэг сайн авдаг байх хэрэгтэй. Зун болон хавар, намрын дулаан цагт өмсөх бол хөнгөн, нимгэн хөвөн даавуун костюмыг сонгоно. Нарийн ноосон костюмыг зун ч өмсөж болно. Өвөл өмсөх бол зузаан, ноосон даавуун болон бүдүүн нэхээстэй даавуун костюм тохиромжтой. Томилолтоор юм уу аялалд авч явах костюм нь хүнд, зузаан биш, цэвэрлэхэд хялбар, цахилгаанждаггүй материаллаар хийсэн, амархан үрчийдэггүй, индүүдлэг, хэвээ алддаггүй байвал сайн.

Костюмыг өөртөө тааруулж шилж авахдаа дараах зүйлсийг анхаарвал зохино:

§  Пиджакны урт богиныг цээжнийхээ өндөр, намтай харьцуулан тохируулж сонгоно.

§  Мөрөнд яг таарч буй эсэхийг шалгана. Таараагүй, бариу эсвэл том байвал өмсөхөд эвгүй, зах хавиараа хуйлран үрчийж харагдана.

§  Суга доогуур үрчлээс гарч байвал таараагүйн шинж юм.

§  Алхаад үзэхэд оймс харагдахгүй байвал өмдний урт таарч байна гэж үзэж болно.

§  Шуумгийг нь эргүүлсэн загвартай өмд бол нугалаасны өргөн нь нурууны өндөр намаас үл шалтгаалан 3-4,5 см байх ёстой.

Албан ёсны байдалд пиджакаа заавал бүрэн товчилно. Үүнд:

§  ёслолын ажиллагаа, уулзалт, хурал зөвлөгөөнд оролцож байх,

§  илтгэл тавих, үг хэлж байх,

§  тэргүүлэгчдийн ширээний ард сууж байх,

§  зоогийн газрын ширээний ард суугаад хооллож байхаас бусад үед,

§  театр, киноны зааланд орох,

§  танихгүй хүмүүс рүү ойртох үед,

§  хослон бүжиглэх,

§  эмгэнэл илэрхийлэх зэрэг тохиолдолд пиджакаа товчилно.

Ингэхдээ босс загварын гэж нэрлэдэг европ маягийн хоёр эгнээ товчтой костюмын дээд талын точийг товчлохгүй. Харин сонгодог загварын америк маягийн нэг эгнээ товчтой костюмын хамгийн доод товчийг товчлохгүй. Харин хооллохоор суух, театрын суудалд болон албан бус бүхий л үед товчоо тайлан задгайлж болно.

1.   Гадуур хувцас

Эрэгтэйчүүд гадуур хувцас, малгайгаа өнгө нийцүүлэн сонгоно. Өөрөөр хэлбэл, бараан-бараан, цайвар-цайвар гэх мэт. Албан ёсны буюу ёслол хүндэтгэлийн, фрак, смокинг, хар костюм зэрэгт хар, бараан өнгийн пальто, хар малгай өмсөнө. Фрак өмссөн бол цилиндр малгай, смокинг, костюм өмссөн бол бүрх малгай зохимжтой. Албан ёсны арга хэмжээнд өнгө алаглуулсан буюу шар, ягаан, хурц ногоон зэрэг өнгийн хувцас өмсөхөөс аль болохоор зайлсхийх хэрэгтэй.

2.   Цамц

Цамц нь костюмны дэвсгэр өнгөнд зохицож, хамгийн чухал нь зангиатай уялдаж байх хэрэгтэй. Цамцыг үргэлж цэвэр, индүүдсэн, захыг зөв угааж цэвэрлэсэн байхын дээр товч, тээглүүрийг бүрэн товчилж өмсөх нь зүйтэй. Цамцыг сонгохдоо захыг бүрэн товчлоод долоовор хуруугаа шургуулж үзнэ. Хуруу чөлөөтэй орж байвал сайхан таарч байна гэж үзнэ. Ханцуй нь пиджакны ханцуйнаас 1,5-2 см орчим цухуйж байх ёстой.

 Ёслолын хувцас дээр заавал цагаан өнгийн цамц өмсдөг ёстой. Баяр ёслолын ажиллагаанд болон үдэшлэг уулзалт, театрт хар, бараан костюм өмсвөл цагаан цайвар өнгийн цамц хамгийн зохимжтой харагддаг. Хатуулгатай захтай, урт ханцуйтай цагаан цамцыг фрак, ёслолын хар, бараан костюмтай өмсөнө. Фрактай өмсөх цамцны энгэр нь гялгар, олон нугалаастай байх нь зүгээр. Хагас хатуулгатай захтай урт ханцуйтай зөөлөн цагаан цамцыг ёслолын формын хувцас, смокинг, хар костюмтай өмсөнө. Смокингтай өмсөх цамцны ханцуй нь эргэдэг бөгөөд гоёлын товч /запонки/ зүүх зориулалттай байдаг. Гоёлын товчыг зангианы хавчаар, цагны төмөр оосрын дагуу сонгоно./шармал хавчаартай бол шармал запонки г.м/ Бусад төрлийн костюмд өнгө дагасан буюу эсвэл зөв контрасттай хослох цамц өмсөх нь зүйтэй.

3.   Зангиа

Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл болдог. Ажил хэрэгч эрэгтэй ямар костюм дээр ямар өнгийн цамц өмсч, ямар зангиа зүүх нарийн урлагийг төгс эзэмшивэл зохино. Зөв сонгож, сайхан зангидсан зангиа нь үнэтэй костюм, сайн чанарын цамц, гуталтай хоршин бүрэн цогц болдог.

Зангиаг сонгохдоо костюм, цамцны өнгийн дагуу тод байж эсвэл костюмны өнгө оролцсон хээтэй байх нь хамгийн зохицол сайтай, төв харуулдаг. Өдөр тутам, ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд зүүх зангиа нь нэг өнгийн, цулгуй байхаас гадна өнцөг гаргасан, дөрвөлжин, гурвалжин, гонзгой дөрвөлжин, хээтэй, ташуу судалтай эсвэл дугуй толботой байх нь зохимжтой. Зангианы урт, богино нь костюм, бусад хувцасны загвараас шалтгаалах боловч үзүүр нь өмдний тэлээг хааж байхаар зангидах нь зүйтэй. Орчин үед зангианы өргөн 5-9 см болжээ.

Эрвээхэй зангиаг сонгодог загварын костюм, ёслолын хувцас дээр зүүнэ. Цагаан өнгийн эрвээхэй зангиаг фрак, хар өнгийнхийг нь смокинг, судалтай болон цоохор толботой харыг хар костюмтой зүүнэ. Хар өнгийн ердийн урт зангиаг ёслолын формын хувцас, гашуудлын үед хар костюмтэй зүүнэ.

Эрэгтэйчүүд зангианы оронд алчуур зүүх болжээ. Цагаан алчуур албан ёсны бүх хувцсанд тохирно. Бусад өнгийхнийг костюмны өнгөнд нийцүүлнэ. Энгэрийн халаасны алчуурыг энэ зарчмаар сонгох боловч гол төлөв зангианы өнгөтэй хослуулах нь илүү зохимжтой.

Танд зангиа үүссэн түүхээс сонирхуулахад Хойд Европт алба хашиж байсан ромын легионерууд хүйтнээс хамгаалахын тулд хүзүүгээ даавуун туузаар ороож хоёр үзүүрийг нь энгэр рүүгээ унжуулдаг байж. XYI XYIII зууны үед хоёр давхар цагаан туузан зангиаг сүм хийдийнхэн, эмч нар, настайчууд зүүдэг байжээ. XYIII зууны төгсгөл рүү зангиа нэлээд түгээмэл хэрэглэгдэх болж. Энэ талаар Онорэ де Бальзак гарын авлагандаа зангиаг хэрхэн зангидах талаар бичсэн байдаг.

4.   Гутал

Хэрэглээний соёлыг даган гутлаа үргэлж цэвэр сайхан байлгаж, арчилж байх хэрэгтэй. Таны гутал үргэлж шинэ мэт гялалзаж байх ёстой. Шороо тоостой, маажиг гутал ямар ч үнэтэй сайхан загварын хувцасыг гутааж, сүргүй харагдуулна.

Хар гутлыг албан ёсны бүх арга хэмжээнд, фрактай лакан гялгар хар гутал өмсөнө. Зузаан резинэн ултай гутлыг албан ёсны арга хэмжээнд өмсдөггүй. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд өсгий тэгш/элэгдэж хазайгаагүй/ ширэн ултай гутал өмсөх нь илүү зохимжтой байдаг.

Ажилдаа болон өдөр тутам өмсөх гутлыг сонгохдоо арчилж, цэвэрлэхэд хялбар, чанартай, бөх талыг нь харах нь зүйтэй. Ажилд өмсөх гутал, тэлээ нь бараан буюу хар эсвэл хүрэн байвал ажил хэрэгч, энгийн байдлыг илтгэдэг. Костюм гутал хоёр өнгө дагуу байх ёстой. Хар бараан костюм дээр цайвар өнгийн гутал, мөн тас хар өнгийн костюм дээр хүрэн, бор гутал тун зохимжгүй харагдана.

Гутлаа тэлээ, цүнх, хэтэвч, цагны оосортойгоо зохицуулах нь эр хүнийг дэгжин харагдуулна.

5.   Оймс

Костюм дээр шагайгаар болон шилбэний доогуур татсан богино оймс өмсдөггүй. Шилбэний дунд эсвэл шилбэний оройгоор татсан урттай оймс өмсөнө. Оймсны өнгө зангианы дэвсгэр өнгөтэй таарахын зэрэгцээ өмднөөс цайвар байх ёсгүй. Элдэв зураг, хээ, хатгамалтай оймсыг ажил хэргийн үед өмсдөггүй.

6.   Тэлээ

Чанартай, сураар хийсэн, үнэтэй тэлээ эр хүний гоёл болдог. Тэлээг сонгохдоо гутлын өнгөтэй адилыг сонгоно. Бүсний хэмжээг тааруулахдаа тэлээний хэл гурав дахь нүдэнд тохирч байхаар сонгоно. Тэлээний өргөн нарийнийг сонгохдоо өөрийн биеийн онцлогийг харгалзана. Арал тоног нь хэт том, гялгар төмөртэй, товруутай тэлээг костюм дээр мөн ажилдээ зүүхгүй. Тэлээний арлыг цагны оосор, үангианы хавчаар зэргийн өнгөтэй хослуулж болно.

7.   Хэтэвч

Соёлтой боловсон хүн бүрийн хэвшвэл зохих зүйлийн нэг нь хэтэвчийг тогтмол авч явж зөв хэрэглэж сурах явдал юм. Эрэгтэй хүн аль болох нимгэн, овор багатай авсаархан хэтэвч сонгох нь зүйтэй. Мөн эдэлгээ даахуйц бөх, оёдол сайтай, хатуулгатай хэтэвчийг өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой.

8.   Цаг

Эр хүний хувьд үнэтэй, сайхан бугуйн цаг, үзэг онцгой чухал гоёл болдог. Эр хүний хувьд эрдэнэсийн чулуун бөгжнөөс илүү цаг чухал үүрэгтэй байдаг. Иймээс чанартай, загвар сайтай бас үнэтэй цаг сонгох нь нэр төрийн хэрэг юм. Цагны оосор суран эсвэл төмөр байж болно. Харин зузаан резин оосор, хэт этгээд чамин хийцтэй цаг костюманд зохихгүй.

9.   Бусад...

Боловсон эр хүн биедээ үргэлж цэвэр алчуур авч явдаг.  Ариун цэврийн зориулалттай энэ алчуурыг баруун халаасанд хийдэг./солгой бол эсрэг байж болно/ Мөн тамхины асаагуур, үзэг, гар цүнх эрчүүдийг чимнэ. Костюм дээр хавтас, дээрээ богино бариултай гар цүнх хамгийн зохимжтой.

Ёслолын хувцас

          Дэлхий даяар ёслолын үйл ажиллагааг хөнгөн, хялбар болгож байгаатай холбоотойгоор хувцсанд тавих сонгодог шаардлага ч багасч байна. Гэсэн хэдий ч хэрэглэвэл зохих бүрдлээр нь, өмсдөг журмыг нь баримтлах ёстой. Эдүгээ өдрийн цагаар зохиогдох аливаа арга хэмжээнд хэт хурц өнгөтэй биш бол зохицсон ямар ч өнгийн костюм өмсч болно. 20.00 цагаас хойш зохиож байгаа хүлээн авалтанд бараан өнгийн костюм өмсч болно. Костюм сайн индүүдлэгтэй, гутал тоосгүй гялалзтал тослосон байх ёстойг анхаарах биз ээ. Албан ёсны арга хэмжээнд эрэгтэйчүүд онгорхой сандал, биеийн тамирын битүү гутал өмсдөггүйг мөн санаж явах нь зүгээр биз.

§  Их ёслолын хувцас Фрак /хувцасны бүрдэл/

-  Урт хормойтой задгай, торгон энгэртэй, товчлогддоггүй боловч гурван товчтой, хар пиджак,

-   Том ухлаадастай энгэртэй, том танан товчтой сүлжмэл цагаан хантааз,

-   Эргүүлээгүй шурхнагтай хоёр хажуугаараа хар торгон халзтай хар брюк,

- Босоо захтай, тууш олон нугалаатай энгэртэй, далд товчтой, эргэсэн нударгатай ханцуйтай цагаан цамц,

-   Эрвээхэй цагаан зангиа,

-   Нарийн хоншоортой хар шевро эсвэл лакан хар гутал,

-   Хар оймс,

-   Нусны цагаан алчуур.

-   Энгэрийн халаасны цагаан торгон алчуур.

Фрак нь өнөөдөр ч гэсэн албан ёсны буюу ёслол хүндэтгэлийн хувцасны толгой гэгдэж буй. ХҮП зууны эхний хагаст анх гарч ирсэн боловч тэр зууныхаа төгсгөл рүү албан ёсны хувцас болж түгээмэл хэрэглэгдсэн. Нэр нь английн frock гэдгээс үүсэлтэй. Тэр frock нь тариачид хувцсаа бохирдуулахгүй байхын тулд хувцасныхаа гадуур өмсдөг шороо тоосноос хамгаалагч өмсгөл байсан аж. Анх Англид үүсч төдөлгүй бүх Европоор түгсэн бөгөөд баян хөрөнгөтнүүдийн өмсдөг аувцас нь болжээ. Гэвч яваандаа өдөр тутмын хэрэглээнээс гарч ёслол, хүндэтгэлийн хувцас гэж  тооцогдон хантааз, цилиндртэй хослуулан өмсдөг болсон байна. 

§  Ёслолын хувцас Смокинг /хувцасны бүрдэл/

-        Торгон энгэртэй дан товчтой хар пиджак  адил смокинг

-        Цагаан смокинг нь нягт нэхээстэй торгомсог цагаан даавуун эсвэл чисчүүн пиджак,

-        Смокингийн материаллаар хийсэн хар хантааз,

-        Смокингийн материаллаар хийсэн, эргүүлээгүй шурхнагтай хажуу талаараа хос халзтай брюк,

-        Эргэсэн нудрагатай ханцуйтай, нягт нэхээстэй цагаан цамц,

-        Нимгэн хар оймс,

-        Хар шевро гутал,

-        Энгэрийн халаасны цагаан торгон алчуур,

-        Нусны цагаан алчуур.

Смокинг нь америкчуудын орой өмсдөг пиджак нь байсан. Түүнийг хар буюу хар хөх өнгөтэй торгон захтай хийдэг байж. ХҮШ зуунд Англид гарч ирэхдээ сүүлгүй хэлбэртэй болжээ. Зуны дулаан улиралд цагаан торгон ороолттой хослуулан өмсч болдог байна. Х1Х зуунд хос энгэртэй болж байснаа дэлхийн П дайны дараа сонгодог хэлбэр лүүгээ орж дан энгэртэй үлджээ. Эмэгтэйчүүд смокингийг Х1Х зууны 60-аад оноос хойш хэрэглэх болжээ.

 

Ажил хэрэгч эмэгтэйн хувцас

         Ажилдаа өмсөх хувцсаа сонгохдоо эрхэлдэг ажил, мэргэжилд тохиромжтой, нөхцөл байдалд таарамжтай эсэх, мөн өөрийн хэрэгцээ хүсэл сонирхолд нийцэх үгүйг бодохоос гадна биеийнхээ хэлбэр галбир, нурууны хэмжээ, харьцаанд зохих уу гэдгийг зайлшгүй тооцож байх хэрэгтэй.

·         Биеийнхээ хэлбэрт тохируулж хувцсаа сонгох

Биеийн хэлбэрийг зөв тодорхойлохын тулд усны хувцас өмсөж толины өмнө хөл нүцгэн зогсоод толинд туссан дүрсийг сайтар ажиглана. Биеийн тарган туранхайг үл харгалзан аль хэсэг өргөн том харагдаж буйг юуны өмнө тогтооно. Хувцасны загвар зохион бүтээгчид хүний биеийг үндсэн дөрвөн янзын хэлбэрт хувааж үздэг. Үүнд:

1.    Доош харсан гурвалжин буюу атлетик хэлбэрийн бие, V хэлбэрийн бие. /Өргөн мөртэй болон том хөх, булчинлаг гартай, нарийн тааз, шувтан бөгстэй байна./

V галбирын биетэй хүмүүс нь нэгэнт өргөн мөртэй учраас мөрөндөө хатуулгатай юм уу мөрөн дээрээ янз бүрийн илүү чимэглэлтэй эсвэл мөрдөстэй хувцас өмсөх нь маш зохимжгүй байдаг.Харин цээжин биендээ нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь зуйван урт хэлбэртэй, ханцуйны ухлаадас нь гүн, сул, чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн ханхар цээжинд реглан мөртэй хувцас өмсөхөд уян зөөлөн харагддаг тал бий. Мөн нарийн тааз, шувтан бөгсийг өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрьэгэр хормойтой платье, юбка эсвэл юбканы захаар жижиг хуниас, чимэглэлтэй байвал зохино. Имй хэлбэрийн биетэй хүнхээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой.

2.    Дээш харсан гурвалжин хэлбэрийн бие буюу А хэлбэрийн бие. /Махлаг гуя, бөгстэй буюу өргөн таазтай, шувтан мөртэй болон хавчиг цээжтэй байна./

Ийм хэлбэрийн биед энгийн шулуун загвартай хувцас зохимжтой. Гол анхаарах зүйл нь мөртэй хувцас өмсөж өргөн ташаагаа шувтан мөртэйгээ тэнцвэртэй харагдуулах нь чухал. Гэвч биеийн өндөр, намыг тооцох хэрэгтэй. Хэрэв намхан нуруутай бол том дугуй мөр сонголгүй шулуун мөр хэрэглэнэ. Өргөн ташаатай учраас нарийнхан богинохон, биеэ барьсан юбка, платье, бэлхүүсээр залгаастай хувцас, бариу өмд зохимжгүй. Харин урдаа буюу ардаа хуниастай доогуураа сул чөлөөтэй юм уу бие бариагүй, бас нэг их сул өргөн хийцтэй биш бүсэлхийгээрээ чөлөөтэй өмд юбка зохино.

3.    Тэгш өнцөгт буюу шулуун хэлбэрийн бие. Н хэлбэрийн бие. /Мөр ба таазны өргөн нь адил хэмжээтэй, бэлхүүс нарийн биш байна./

Ийм хэлбэрийн биетэй хүмүүс бүсэлхийгээрээ харийн биш байдаг тул мөр ба тааз хэсгээр аль болох өргөн харагдуулахуйц, өөрөөр хэлбэл бэлхүүсээ тодруулахад анхаарвал зохино. Бүсэлхийгээр үл ялиг бариу жакет,платье өмсөнө. Өндөр нуруутай, цээж, хөлний харьцаа тохирсон бол жакет нь гуя хүрсэн юбка нь танхимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой.

4.    Элсэн цаг хэлбэрийн бие буюу Х хэлбэрийн бие. /Хөх ба таазны тойргийн хэмжээ нь адил, харин бэлхүүсний тойрог нь ойролцоогоор 20-25 см-ээр бага байна./

Цэцгэн болон вандуй хээтэй нимгэн хөнгөн торгомсог материал сонговол судалтай, дөрвөлжин хээтэй, зузаан материалаас илүү зохимжтой харагдана. Бүсэлхийгээр нарийн гоолиг давуу талаа илтгэсэн бариудуу, эсвэл шулуун загварын хувцас нь зохино. Мөр ташаа нь тэнцүү хэмжээтэй учраас нурууны өндөр, нам% биеийн харьцаандаа зохицууулж чадвал ямар ч загварын хувцас таарна.

 

Ажил хэрэгч эмэгтэйчүүд хослол өмсөх бөгөөд цээжин биеийн 1/3 ээс илүү хэсгийг ил гаргахгүй. Үүнд: энгэр нь эгэмний хонхороос 30-40 мм-ээс илүү задгай, гүн ухлаадастай байж болохгүй ба мөр, суга ил гарсан хувцас өмсдөггүй байна. Өөрөөр хэлбэл богино ханцуйтай цамцны ханцуй булчин, тохой орчмоос богино байж болохгүй. Хормойн урт тахим орчим буюу түүнээс доош, дээш 10 мм урт, богино байж болно. Мини эсвэл шагай хүрсэн урт хормойтой юбкаг ажил хэргийн үед өмсөхөд тохиромжгүй. Ажил хэргийн үед хормойны урт нь 2 ба 3-т үзүүлсэн дагуу байвал зохимжтой гэж үздэг бол 1 ба 4-т үзүүлснийг цэнгээний болон чөлөөт загварт тооцдог./Зураг/ Ажил хэрэгч бүсгүй албан ёсны байдалд 3-6 см өндөр өсгийтэй хар, хүрэн болон бараан өнгийн гутал өмсөх нь хамгийн зохимжтой. Ажилдаа болон албан ёсны арга хэмжээнд заавал урт оймс эсвэл колготк өмсөх ёстой. Цүнх бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байдаг. Цүнх, гутал, бүсний өнгө болон материал ойролцоо байх нь хамгийн шилдэг бөгөөд дэгжин зохицол байдаг. Эмэгтэй хүн хурал, цуглаан, хүндэтгэл ёслолын ажиллагаанд цүнхгүй байх нь өөртөө итгэлтэй ажил хэрэгч байдлыг илтгэдэг тал бий. Дашрамд сануулахад эмэгтэй хүн шаардлагатай үед эрчүүдээс ямар ч туслалцаа авч болох боловч цүнхээ бариулж явах нь тун зохимжгүй явдал юм.

Эмэгтэй хүний хувцсыг өнгө, загварын хувьд олон хувилбартай, сонголт арвин болгоход зах, бүс, энгэрийн чимэг зэрэг нэмэлт хэрэгсэл, ялангуяа алчуур их үүрэг гүйцэтгэдэг.

Алчуурыг бүчин зангиа маягаар зангидах аргууд:

1.    Бүчин зангиа аягаар зангидахын өмнө алчуурыг үндсэн аргаар нугална. Үүнд:

§  Алчуурын өнгөн талыг нь доош харуулан дэлгэж тавина.

§  Эсрэг хоёр үзүүрийг нугалж голд нь нийлүүлнэ.

§  Уртааш нь голоор нугална.

§  Дахин нугалж давхарлаад алчуурыг тууз хэлбэртэй болгоно.

2.    Тууз хэлбэртэй болгосны дараа зурагт заасны дагуу янз бүрийн маяг оруулан зангидна.

Алчуурыг зах болгон зангидах арга:

§  Алчуурын өнгөн талыг нь гадагш харуулан дундуур нь нугална. Үзүүрүүдийг хооронд нь давхцуулна.

§  Нэг дэх зурагт үзүүлсэн тасархай шугамын дагуу хөнтрөн нугална.

§  А ба С үзүүрээс барьж В талыг хүзүүний ард тохируулан тохно.

§  А ба С үзүүрүүдийн хооронд нь зангидаж мөрөн дээгүүрх хэсгийг зах адил дэлгэж янзална.

Алчуурыг зангиа болгон зангидах арга:

§  Үндсэн аргаар нугалж хүзүүн дээгүүрээ тохно.

§  Хоолойн орчимд хоёр үзүүрийг зөрүүлнэ.

§  Хоёр үзүүрийг зангидна.

§  Доод талын урт үзүүрийг хөндлөн байрлалд барина.

§  Хоёр үзүүрийг зангидна.

§  Зангидах үедээ урт богиныг нь тааруулна.

§  Урт үзүүрийг гогцоо хэсгийн доогуур оруулж урагш давуулна.

§  Өнгөн талыг засч янзална.

Алчуурыг бүс болгон зангидах арга:

§  Алчуурыг үндсэн аргаа, гэхдээ арай өргөн нугалж эвхээсийн гол хэсгийг урд талдаа тохируулан хоёр үзүүрийг бүсэлхийн ард зөрүүлнэ.

§  Үзүүрүүдийг мушгин эрчилж урд талдаа гаргана.

§  Урд талыг голлуулан үзүүрүүдийг зангидна.

Ажил хэрэгч эмэгтэйн гоо засал

        Ажил хэрэгч хүн өдөр тутам болон ажилдаа хэзээ ч гоёлын заслаар засаж буддаггүй. Энэ нь бас л тухайн хүний соёл, боловсрол, гоо сахйны мэдрэмж, таашаалтай холбоотой асуудал юм. Өдөр тутмын буюу энгийн будалтанд завсрын бүдэг өнгө хамгийн зохимжтой бөгөөд будсан нь огт анзаарандахгүй байвал хамгийн зөв будалт болно. Үүний зэрэгцээ гоо сайхан харагдахад зөвхөн гоо засал биш зөв хооллох, зөв амрах гэх мэт боловсон аж төрөх явдал хамгийн их нөлөөтэй гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Хэрэглээний соёлын дагуу энгийн гоо заслыг хамгийн зөв журам, дараалал нь:

1.    Үсээ янзална.

Өдөр тутам болон ажилдаа өөрийн онцлог болон эрхэлдэг ажилдаа зохицуулан үсээ засч, янзалж сурах нь зөвхөн гоо сайханд төдийгүй имэж буюу дүр төрхөө бүрдүүлэн бусдын итгэлийг хүлээж ажил хэргээ сайн явуулахад их нөлөөлнө. Ажил хэрэгч эмэгтэйн үс хэт богино эсвэл хэт урт байх нь тохиромжгүй. Ууц нуруугаар шүргэсэн урт үстэй эмэгтэй гоо сахйна харагдах боловч арчлах янзлах нь төвөгтэй, цаг их зарцуулдаг байна. Дунд зэргийн урттай үсийг хамгийн зохимжтой гэж үздэг.

2.    Хумсаа засч янзалж будна.

Хумсыг өөрийнх нь хэлбэр, хурууныхаа хэлбэрт зохицуулан засах хэрэгтэй. Мөн өөрийн эрхэлж буй ажил мэргэжилдээ тохируулах шаардлагатай. Хумсаа будахдаа уруулын будаг, хувцас, мөн бөгжний шигтгээ-чулууны өнгөтэй зохицуулан будгаа сонгох нь зүйтэй. Ажил хэрэгч бүсгүй хүн та хумсаа даруу, бүдэг өнгөөр будах нь зохимжтой байдаг. Хумсны будгийг 3 хоног тутам заавал арилгаж, хуурсан холцорсон байвал засч, сэргээж байх нь зүйтэй.

3.    Нүүрээ засч будна.

Нүүр будалт нь нүүрэнд буй өө сэвийг далдалж, хүний хувийн онцлог гоо үзэсгэлэнг тодруулж өгөх зорилготой.

4.    Сүрчиг түрхэнэ.

Сайхан үнэр ямагт сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Цэвэр боловсон хувцас, эелдэг сайхан инээмсэглэлд үнэртэн буюу сүрчиг чимэг болно.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2011-01-10 - zochin

Бичсэн: bold (зочин)
uneheer heregtei yum bichesen bn. tand mash ih bayarlalaa. tsaashdiin ajild chin amjilt husie баярлах
Бичлэг

P2010-10-14 - õóâöàñëàõ ñî¸ë

Бичсэн: enjoy (зочин)
¸ñòîé ãî¸ þìàà алга ташилт алга ташилт гоё шүү
Бичлэг

P2010-10-07 -

Бичсэн: Зочин
mash goe bedeelel mawsan bna bayrallaa angel
Бичлэг



:-)
 
xaax