P2010-01-10 - 7000 ЖИЛИЙН ТЭРТЭЭ ШӨНИЙН ТЭНГЭРТ ХОЁР САР БАЙЖ

Сар бол манай дэлхийн ганц дагуул биш ажээ. Эрт үеийн домогт газар дээр сансрын биет унасан тухай мэдээ байдаг. Зарим судлаачид үүнтэй холбогдуулан домогт Атлантидын нууцын таамаглал хэмээн үздэг. Аргентины хойд хэсэгт Кампо-Дель-Сьело “Тэнгэрийн талбай” хэмээх дүүрэг бий. Энэ нэр нь уг дүүрэгт тэнгэрээс хачирхалтай галт бөмбөлөг унасан тухай эртний индианчуудын домгийн үнэнийг батлах аж. Хуучны сурвалж бичигт Испданичуудыг Кампо-Дель-Сьело-гоос том хэмжээний хэсэг төмөр олж түүгээр сэлэм жад хийж байсан тухай бичжээ. 1576 онд Эрман мексика де Мирваль гэгч Испани хүн Санта-Фе-ээс хойш 500 мильд орших Гран-Чако гэдэг намгархуу газраас нэг төмөр бул олжээ. Дараа нь дөрвөн удаа испани хүн тэндээс янз бүрийн төмрийн хэрэгцээг хангаж байжээ. 1783 онд Рубин де Селж уг төмөр булд хүрэх тав дахь экспедицийг зохион байгуулсан байна. Тэрхүү булын жинг 15 орчим тонн гэж тодорхойлсон аж. 1803 онд Кампо-Дель-Сьело-ийн ойролцоо нэг тонн орчим жинтэй метеорит буюу солирыг тохиолдлоор илрүүлжээ. 1813 онд 635 кг жинтэй солирыг Буэнос-Айрест авчирсан ба хожим түүнийг Сэр Вудвайн Дэриш гэгч англи хүн худалдан авч Британийн музейд бэлэглэжээ. Булын гадаргуу хэсгийг зүлгэн өнгөлж манай дэлхийн бус гаралтай болохыг нотолсон Видманштетта-ын дүрстэй металлын бүтцийг харж болохоор болгожээ. Кампо-Дель-Сьело-гийн ойролцоо өнөөг хүртэл солир, гайхалтай төмрийн хэлтэрхий хэдэн кг-аас олон тонн жинтэйгээр олдсоор. Хамгийн том нь 33.4 тонн байсан ба түүнийг 1980 онд Ганидо гэдэг газраас олсныг Америкийн солир судлаач Роберт Хаг түүнийг худалдан авч Америкт аваачих гэсэн боловч Аргентины засаг захиргаа зөвшөөрөөгүй гэдэг. Одоо энэ солир хэмжээгээрээ 60 тонн жинтэй “Хоба солир” гэгчийн дараа орж манай дэлхийн 2-рт бичигдсэн байна. Харьцангуй бага талбайд их хэмжээний солир олдож байгаа нь хэдэн мянган жилийн тэртээ манай дэлхий дээр “солироор бороо” ордог байсныг гэрчлэх мэт. Солироос гадна Кампо-Дель-Сьело дүүргийн орчмоос “галт уулын” өрх ихээр олдсон. Энэхүү “солирын талбай” 17 км урт, 6 км өргөн зууван хэлбэртэй аж. Хамгийн том Лагуна Негра хэмээх өрх 115 метр голчтой, гүн нь хоёр метр гаруй юм байна. Кампо-Дель-Сьело-ийн олдворыг 1961 онд Америкийн Колумбын их сургуулийн эрдэмтэн У.Кессиди сонирхон судалж эхлээд химийн найрлагаараа цэвэр төмөр жижиг солирыг ихээр олжээ. Агаар мандалд дэлбэрсэн том хэмжээний солирын хэлтэрхий 1600 орчим метрийн өргөн талбайд цацагддаг бол Кампо-Дель-Сьело-гийнх 17 км байгаа нь гайхал төрүүлдэг. Кессидийнхэн эрэл хайгуул хийснээр уг газраас 75 км-ийн зайд төмөр солир олсон байна. Кессидийн хайгуулын экспедицийн хийсэн эцсий дүгнэлт нь аугаа том солир газар дээр нарны орчмын тойрог замаас унаагүй, унахаас өмнө тэрхүү тэнгэрийн биет нар орчмын тойрог замаар эргэлдэн газарт ойртсоор байсан ба энэ биет удаан хугацаанд манай дэлхийн хоёр дахь дагуул байжээ. Энэ хоёр дагуул газрын татах хүчний нөлөөгөөр дэлхийд ойртсоор дэлхий орчмын тойрог замаар эргэлдэн агаар мандалд орж ирээд газрын гадаргуу дээр цацагдан унаж эхэлсэн. Кессидийн хүчин чармайлтын үр дүнд Кампо-Дель-Сьело-оос өрнө зүгт 1000 гаруй км-ын зайд Чилийн нутгаас солир олсон байдаг. Сансрын энэ сүйрэл солирын бөмбөгдөлтөөр эхэлж их хэмжээний түймэр үүсгэснээс хойш 5800 орчим жил өнгөрсөн гэж үздэг байна. Тэгэхээр 6000-7000 жилийн өмнө шөнийн тэнгэрт хоёр сар байжээ. Дараа нь тэрхүү сансрын сүйрэл болсныг дэлхийн олон ард түмэн домог болгон ярихдаа “Тэнгэрээс одод унаж газар дэлхий дүрэлзсэн галд автан газрын түлхэлтээс аймшигт донсолгоо чичиргээ болж дэлхий нурсан” гэжээ. Тэрхүү сансрын сүйрлийн үр дагавраар дэлхийн тэнхлэг 30 градус хэвийсэн, газрын гулсалт явагдан их хэмжээний хуурай газар усанд живсэн байдаг. Чухамхүү Кампо-Дель-Сьело-ийн тэгш талд Атлантидын нууцын таамаг хадгалагдсаар байгаа ч юм билүү. Бүү мэд.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-03-19 -

Бичсэн: Зочин
алга ташилт
Бичлэг



:-)
 
xaax