P2009-12-15 - ЁС ЁМБОГОР, ТӨР ТӨМБӨГӨР

Өв соёл, ёс заншлаа эрхэмлэх талаар бид өчнөөн ярьдаг ч малчин ард… гэх мэт өнгөц зүйл, эсвэл их тал дунд төөрсөн эрэлчин шиг эх захгүйтэй учирдаг. Тэр замдаа Буддын шашны ч юм уу социалист аж төрөх ёсны үеийн дам уусмал соёлыг “үндэсний” хэмээн эндүүрдэг. Тэдгээр ёс соёл хичнээн гайхамшигтай байлаа ч түүхэн үнэний хувьд зааг ялгаатай байх ёстой.

            Өвгө дээдсийн язгуур соёлоо, үндэс угсаагаа удамшуулахын тулд бусдаас юугаараа, яагаад ялгаатаай байгаа юм бэ? Тэр эши үндэс нь хаана юунд байна? Ямар дэвшил дутагдалтай вэ? Нандигнан хадгалахаас аргагүй тэр чухал хувь заяа хэрхэн оршино гэх мэт олон асуудал тулгардаг. Өрнөдийнхөн ч, дорно дахиныхан ч өнөөдөр биднийг “Европжсон сэтгэлгээтэй, Азийн соёлоос холдсон” гэж дүгнээд байдаг. Гэтэл мал, гэр гэх мэт нүүдлийн соёл ахуйн өвөрмөц байгаад байдаг. Энэ бүхэн нэгийг сануулна.

            Монголчуудын түүх соёл, ёс заншилд гантай цагт хур бууж оргилолт булаг ундарсан мэт гайхамшигт түлхээс өгсөн XXIII зууны хөгжил нэн нөлөөтэйг дурдах ёстой. Чухам энэ үеэс “Төрийн сүрд өршөө” гэсэн шүтлэг бишрэл, билэгдэл итгэл нийт үндэстэн угсаатны дунд түгэн дэлгэрч төр ёс, заншил хэвшлийн өргөн дэлгэрийг олсон нь найман зууны дараа энэ цаг үед ч нандин өв болон хадгалагдсаар аж. “Төрийн сүр” хэмээх шившлэг Монголчуудын дээд шүтээн ариун үсэглэл мөн.

            Сүрд гэдэг нь төрийн сүр болох хаан, тамга, туг, исэр, засаг, зарлиг тэр бүхний олон тоо. Төрийн сүрд өршөөг.   Харин сүүлийн хэдэн арав зуун жилд “Сүлд” гэх болсон нь төрөө харьд алдсаны гашуун энэлэн болов уу. Сүлд гэдэг үг нь байхгүй болсон зүйлийн сүнслэг ухагдахуун. Ийм учир сүг сүлд, сүнс сүлд гэх мэт үгстэй хоршин оршдог. Өдгөө төртэй тусгаар улс орон тогтон буй үед манжийн эрхшээлд үеийнх шиг “Төрийн сүлд” дуудан байгаа нь зохисгүй хэрэг.

            Төрөө тэнгэрчлэн, бурханчлан, эзэнчлэн шүтэж амин шившлэгээ болгосон ард түмэн манайхаас өөр хаана ч үгүй буй заа.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax