P2009-12-10 - Амжилтанд хүрж чаддаггүй хүмүүсийн шалтгаан


 

Өөрийнхөө амжилтаас үргэлж хойш татдаг хүмүүсийн шалтгаан нь өөрийнхөөрөө амьдардаггүй хүмүүс байдаг. Тэд үргэлж бусдын бодол санаа, шүүмжлэлийн нөлөөнд автсан байдаг учраас ийм байдалд ордог байна.
Амжилтанд хүрч өөрийгөө олон нийтэд таниулахад тэдэнд нэлээд олон зүйл дутагддаг.
Тэд ихэнх тохиолдолд:

- Тодорхой үйл явдал, нөхцөл байдалд зохицож чаддаггүй.
- Айж эмээн, шийдэмгий бус зангаасаа болоод шууд шийдвэр гаргаж чаддаггүй.
- Өөртөө итгэх итгэл муутай хүмүүс.
- Урагш явдаггүй, хойш суудаг, гомдомхой, байнга хувиа хичээдэг, амархан уурладаг, хэт атаархуу, харилцаа муутай хүмүүс
- Сэтгэл хөдлөлөө нууж байдаг, бүрэг хүмүүс
- Болж байгаа зүйлд нас биедээ тохирохгүй хариу үйлдэл үзүүлэгчид
- Өсвөр насанд нь тохиолдсон хүнд хэцүү асуудлын улмаас бусдын анхаарлыг татах, хэн нэгнээр хайрлуулах, бусдад таалагдахыг хичээгчид
- Хүрэхэд хэцүү зорилго тавиад түүндээ хүрч чадалгүй сэтгэлээр унагчид
- Өөр илүү сайхан боломж, сонголт байгааг тэд ердөө хардаггүй.

Яавал энэ байдлаас гарч чадах бол?

Ухаарахгүй байгаа зүйл болон үйл хөдлөлөө бодож өөрийгөө өөрчлөх гээд үз.
- Өөртөө итгэлтэй байх шаардлагатай үедээ хамгийн сайхан дурсамжаа эргэн сана.
- Тэр хоромд мэдэрч байсан зүйлээ ахин бод.
- Тэр үед бие аз жаргалын дааврыг ялгаруулдаг.
- Хүн аз жаргалыг мэдэрсэн үедээ шантрахаа больж, зоригтой, хүчтэй болдог.
- Та оюун ухаанаа ингэж хянан захирахдаа дараах зүйлийг мартаж болохгүй:
- Бодол санаагаа хяна, эс тэгвээс үг болон хувирч мэднэ.
- Үгээ хяна, эс тэгвэл үйлдэл болон хувирч болно.
- Үйлдлээ хяна, эс тэгвэл муу зуршил болон хувирч мэднэ.
- Зуршлаа захир, эс тэгвэл таны зан чанар болон төлөвшиж мэднэ.
- Та зан чанараа хянаж захир, учир нь таны хувь заяа үүнээс шалтгаална.


Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-04-19 - hi

Бичсэн: Зочин
bayarlala
Бичлэг

P2009-12-15 -

Бичсэн: Зочин
баярлах алга ташилт nerd
Бичлэг

P2009-12-10 -

Бичсэн: Зочин
гуниглах гуниглах гуниглах
Бичлэг



:-)
 
xaax